Monday, December 26, 2011

Халдварт бус өвчин


Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж соёл иргэншил, амьдралын буруу хэв маяг буюу зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчинөөр өвчлөгсдийн тоо асар хурдтайгааар нэмэгдэж нийгэм, эдийн засгийн хөгжил болоод сая сая хүний амьдрал, эрүүл мэндэд давхар дарамт учруулж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2005 онд 35 сая хүн буюу дэлхийн хэмжээний нийт нас баралтын 60 хувийг халдварт бус өвчин (зүрхний өвчин, тархины цус харвалт, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин) эзэлж байгаа бөгөөд энэ нь халдварт өвчин (ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг), жирэмслэлт, төрөлт болон хоол тэжээлийн дутагдлын улмаас шалтгаалсан нас баралтаас 2 дахин их байна.  

Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтанд нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын (глюкоз) хэмжээ ихсэж зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоогоод байна. .

Эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлсэн энгийн бөгөөд үр дүнтэй аргà, хувь хүний анхаарал, хүчин чармайлт нь ХБӨ-ий улмаас тахир дутуу болох, нас барах явдлыг  50 хүртэл хувиар бууруулж чаддаг байна. Тухайлбал зан үйлийн буруу дадал өөрчлөх буюу хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон зохистой хооллож, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, архи, тамхины хэрэглээг багасгавал зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижингийн 2-р хэлбэрийг 90 хувь хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 1/3 -ээр багасгаж болно гэж ДЭМБ  үзэж байна.

Эрүүл мэндийн  статистик үзүүлэлтээр 1990 он гэхэд манай хүн амын нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин, хавдар нь 2 ба 3 дугаарт ордог байсан бол 1993 оноос эхлэн нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин эрс нэмэгдэн  тэргүүлж,  хавдар, осол гэмтэл удаах байрыг эзлэх болсоны дээр сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчний тархалт хурдацтай нэмэгдэх хандлагатай байгааг манай судлаачид тогтоогоод байна. 

Хүн амын нас баралтын шалтгааны дотор халдварт бус өвчин  давамгайлж байгаагаараа монгол хүний дундаж наслалтад ч нөлөөлж байна. Тухайлбал 1990 онд монгол хүний дундаж наслалт 63.7 байснаа 1992 онд 62.8 болж бууран 2003 онä 63.6, 2004 онä 64.5 болж нэмэгдсэн хэдий ч 1990 онтой харьцуулахад дундаж наслалтад тодорхой өөрчлөлт гараагүй байна. 


tsahimemch@yahoo.com

No comments:

Post a Comment