Wednesday, December 21, 2011

Чихрийн шижин өвчний тойм Part 1

ТОЙМ
  •          Дэлхийн хэмжээнд 2010 онд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 285 саяд хүрнэ хэмээн тооцоолсон ба чихрийн шижингийн нийт тохиолдлын 90 хувийг чихрийн шижин хэвшинж 2 эзэлдэг. 2009 онд Монгол улсад хийгдсэн Халдварын бус өвчний (ХБӨ) хоёрдох удаагийн үндэсний хэмжээний судалгаагаар чихрийн шижин 6,5%, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 9,5% байна.
  •          Биеийн жингийн илүүдэл ба таргалалт, хөдөлгөөний хомсдол нь чихрийн шижин хэвшинж 2-ын өөрчилж болох гол эрсдэлт хүчин зүйлс юм. Хэвийн биеийн жинтэй (БЖИ < 25 kг/мІ) хүмүүстэй харьцуулахад таргалалттай (БЖИ > 30 kг/мІ) хүмүүст чихрийн шижин хэвшинж 2-оор өвчлөх эрсдэл 10-20 дахин их байдаг.
  •          Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2-4 дахин, нас баралт 2-3 дахин нэмэгддэг байна. Чихрийн шижингийн урьдал байдал (предиабет) болон Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст ч зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.
  •        Зохисгүй хооллолтыг өөрчлөх, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх замаар амьдралын хэв маягийг өөрчилснөөр Глюкозын ачаалалт сорилд өөрчлөлттэй буюу ЧШ-гийн урьдал байдалтай хүмүүсийг чихрийн шижингээс сэргийлэх боломжтой гэж үзэж байна.
  •          Чихрийн шижингийн эрт илрүүлэлтийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага буюу өрх, сумын эмнэлэг жил бүр тухайн харъяа нутгийн 35-с дээш насны хүн амд хийх ба чихрийн шижингийн эрсдлийн шалгуураар үнэлж, эрсдэлтэй хүмүүсийг лаборатори шинжилгээнд хамруулна.
  •      Чихрийн шижинтэй өвчтөнг үнэлэхдээ асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээний аргуудыг ашиглана.
  •          ЧШ-тэй өвчтөнд сургалт, хоол, хөдөлгөөн, эмийн ба инсулин гэсэн 5 бүрдэл эмчилгээг хийдэг ба эдгээрээс хоол, хөдөлгөөний дэглэм баримтлан, зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь өвчтөний эмчилгээний суурь буюу амин чухал хэсэг юм.
  •          Чихрийншижинтэйөвчтөнийсургалтньөөрийнхяналтыгамжилттайхэрэгжүүлэх, чихрийншижингүрдүнтэйхянахадчухалачхолбогдолтой. Чихрийншижингийнсургалтньтухайнөвчтөнийонцлогттохирсонбайхшаардлагатай.    
  •          Чихрийн шижин хэвшинж 2-ын эмчилгээний чухал, салшгүй нэг хэсэг нь хоол эмчилгээ юм. Хооллолтын зохистой дэглэм баримталснаар артерийн гипертензи, цусны өөх тосны харьцаа алдагдах, таргалалт болон зүрх судасны хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой.
  •          Глюкоз бууруулах эмүүд нь инсулиний рецепторын мэдрэг чанарыг сайжруулж, инсулиний шүүрэл ялгаралтанд нөлөөлдөг.
  •      Сульфанилмочевин болон меглитинидийн бүлгийн эмүүд нь инсулин ялгаралтыг сэдээх, харин тиазолидинойд болон бигуанидын бүлгийн эмүүд нь инсулиний рецепторын мэдрэг чанарыг нэмэгдүүлэх үйлдэлтэй. Альфаглюкозидазын хориглогчид нь нүүрс усны шимэгдэлтийг бууруулах, ДПП-4 ферментийг хориглогч нь нарийн гэдэснээс ялгарах инкретин дааврыг нэмэгдүүлэх замаар цусны глюкозыг бууруулдаг.
  •          Гипогликеми нь чихрийн шижин хэвшинж 2-ын эмчилгээний явцад, ялангуяа ахимаг настай, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, хүнд хэлбэрийн судасны хүндрэлтэй өвчтөнд тохиолдож болох аюултай хүндрэл юм.
  •         Чихрийн шижин хэвшинж 2-ын архаг хүндрэлүүдийн үед судас болон мэдрэл гэмтдэг. ЧШ-гийн жижиг судасны хүндрэлүүд (ретинопати, нейропати, нефропати) элбэг тохиолддог. Гэвч ЧШ-гийн нас баралтын 60-80% нь том судасны хүндрэлийн шалтгаант байдаг. Үүнд зүрхний шигдээс, тархинд цус харвах, хөлийн шарх, үхжил ордог.
  •          Чихрийн шижин нь архаг явцтай, амьдралынхаа туршид өөрөө өөртөө байнга анхаарал хяналт тавих шаардлагатай өвчин юм. Эмчөвчтөний хамтын хөдөлмөрийн үр дүнд л чихрийн шижинг байнгын ээнэгшилд байлгаж чадна. Цусны глюкозын өөрийн хяналтаар цусны глюкозыг тогтмол тодорхойлж, тэмдэглэл хөтлөнө.
  •          Эмчийн хяналтанд орж, цусны глюкозын өөрийн хяналтыг тогтмол хийж гүйцэтгэснээр эмчилгээний үр дүнг тооцох, ЧШ-гийн хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой. HbA1c түвшинг 1% бууруулахад чихрийн шижинтэй холбоотой нас баралтыг 21%, бөөр, нүдний хүндрэлийг 37%, зүрх судасны хүндрэлийг 14%-иар тус тус бууруулна.

No comments:

Post a Comment