Monday, January 2, 2012

Чихрийн шижинтэй өвчтөний хоол, хөдөлгөөний дэглэм Part4


Чихрийн шижинтэй өвчтөний хоолны дэглэм

ЧШ-тэй өвчтөнд дараах 5 бүрдэл эмчилгээг хийдэг ба эдгээрээс хоолны дэглэм баримтлан зөв зохистой хооллох, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь өвчтөний эмчилгээний суурь буюу амин чухал хэсэг юм.
            Чихрийн шижин өвчний эмчилгээ:
1.    Хоолны дэглэм
2.    Дасгал хөдөлгөөн
3.    Эмийн эмчилгээ
4.    Өвчтөний сургалт, өөрийн хяналт
5.    Хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийн эмчилгээ

ЧШ-тэй өвчтөнд хоолны дэглэм баримтлахын ач холбогдол
  •   Цусны глюкозын түвшинд хяналт тавиххоолны дэглэм баримталснаар цусны глюкозын түвшинг тогтмол хэмжээнд барих боломжтой.

  •   Биеийн жинд хяналт тавихбиеийн жинг нэмэгдэхээс сэргийлэх, тогтмол хэмжээнд барих боломжтой.

  •   ЧШ-гийн цочмог болон хожуу үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, зохицуулалт хийхирээдүйд гарч болох хүндрэлээс сэргийлэх боломжтой.

ЧШ-тэй өвчтөний зохистой хооллолт:
  •   Хурдан шимэгддэг нүүрс-усыг хориглох:
o   Юуны түрүүнд та хоол хүнсэндээ анхаарал тавих ёстой. Ингэхдээ, элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг ундаа, амтат бялуу, элдэв төрлийн амттан зэрэг хүний биед богино хугацаанд шимэгдэж, нүүрс ус болдог хүнсний бүтээгдхүүнийг аль болох хэрэглэхгүй байх.
o   Өөрөөр хэлбэл энгийн нүүрс усны хэрэглээг хязгаарлана. Харин хоногийн нүүрс усны хэрэгцээг зөвхөн нийлмэл нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнээс нөхөх шаардлагатай.

  •   Хоногт 5-6 удаа хооллох: Бага хэмжээтэйгээр олон удаа хооллох нь цусны глюкоз гэнэт огцом ихэсгэхээс сэргийлдэг.

  •   Эслэг ихтэй хоол хүнсийг хангалттай хэрэглэх: Үр тариа нь эслэгийг нэмэгдүүлдэг. Эслэг нь цусны глюкоз болон холестролын түвшинг тогтвортой барихад тусалдаг. 

  •   Өөх тос агуулсан бүтээгдэхүүний 40-50% нь ургамлын гаралтай байх

  •   Хоногт хэрэглэх нүүрс усны хэмжээг тооцоолж, тохируулан хэрэглэх:  Чихрийн шижинтэй өвчтөнд тодорхой хэмжээний нүүрс устай бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай. Огт нүүрс ус хэрэглэхгүй байж болохгүй.

ЧШ-тэй өвчтөний хоолны зохистой харьцаа
  •  ЧШ-тэй өвчтөн хоногийн хоол хүнсний зөвлөмжХоолны гурвалжин”-ийн дагуу хооллох нь зүйтэй.
  •  Энэхүү зөвлөмж нь та бүхэнд өдөр бүр ямар зүйлээс хэдий хэр хэмжээтэй хэрэглэхийг зөвлөдөг.
  • Та угХоолны гурвалжин”-д дүрслэгдсэнээр пирамидын суурь хэсгийн хоол хүнснээс аль болох түлхүү, харин орой хэсгийн хоол хүнснээс аль болох бага хэрэглээрэй.

Зураг 3. Чихрийн шижинтэй өвчтөний хоол эмчилгээний гурвалжин

  •   ЧШ-тэй өвчтөн дээрх 6 бүлгийн хүнсний бүтээгдэхүүнийг зохистой харьцаагаар хэрэглэж заншаарай.


Зураг 4. Таны хооллох тавагт байх хүнсний бүлгүүдийн тохиромжтой харьцаа

Хүснэгт 19. Хүнсний бүтээгдэхүүний бүлэг

Бүлэг
Хүнс
I
Үр тарианы бүлэг (гурил,талх, гоймон,будаа, төмс)
II
Жимс, жимсгэнэ
III
Хүнсний ногоо
IV
Сүү, цагаан идээ
V
Уураг: (Мах, загас, өндөг бяслаг )
VI
Өөх тос

Чихрийн шижинтэй өвчтөний дасгал хөдөлгөөний дэглэм
Дасгал хөдөлгөөн нь биеийн жинг хянах, цусны глюкозын хэмжээг бууруулахад тустай. Мөн дасгал хөдөлгөөн хийснээр чихрийн шижинтэй хүмүүст зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл багасдаг.

ЧШ-тэй өвчтөн ямар дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжтой вэ?
Дасгал нь хүчилтөрөгч шаардсан (аэроб) болон хүчилтөрөгч шаарддаггүй (анаэроб) дасгал гэж 2 төрөл байдаг. Аэроб дасгал:
o   Явган алхах
o   Усанд сэлэх
o   Дугуй унах
o   Бүжиглэх
o   Богино зайн гүйлт
  •  Анаэроб дасгал:
o   Энэ хэлбэрийн дасгал нь их  хүч шаардсан булчингийн сунгалтын дасгалууд юм.
Ж нь: Хүндийн өргөлт
Мөн дасгал хөдөлгөөнийг биеийн хүч бага, дунд, их шаардсан хөдөлгөөн гэж ангилдаг.

Жич: ЧШ-тэй өвчтөн долоо хоногт 150 минутаас багагүй буюу 5-с доошгүй удаа өдөр бүр 30 минутаас багагүй хугацаагаар дунд зэргийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Чихрийн шижинтэй өвчтөн дасгал хөдөлгөөн хийхэд анхаарах зүйлс:
  •          Сайн тохирсон гутал, чийг шингээдэг оймс өмсөх.
  •          Цусны глюкозыг дасгалын өмнө, ба дараа нь хэмж. Хэрэв таны сахар                 300мг/дл-аас их, 70мг/дл-аас бага байвал дасгал хийж болохгүй.
  •          Дасгал хийхдээ удаан эхэлж хурдыг нь аажим нэмэгдүүл.
  •          Бие халаалтыг 5-10 минутад, бага хүч шаардсан алхах гэх мэт хөдөлгөөнөөр хийж эхлэх ба дараагийн 5-10 минутад эрчмийг нэмэгдүүлнэ.
  •          Дасгал хийж байхдаа ус эсвэл илчлэг багатай шингэн их хэмжээгээр уу.
  •          Дасгал хийсний дараагаар хөлөө гэмтсэн эсэхийг байнга шалга.

Хүснэгт 20. Дасгал хөдөлгөөний төлөвлөгөө гаргах жишээ

Даваа
Мягмар
Лхагва
Пүрэв
Баасан
1-р долоо хоног
Явган алхах
Усанд сэлэх / усан аэробек
Явган алхах
Усанд сэлэх / усан аэробек
Явган алхах
2-р долоо хоног
Дугуйгаар явах
Бүжгийн хичээл
Дугуйгаар явах
Бүжгийн хичээл
Дугуйгаар явах

No comments:

Post a Comment

Post a Comment