Monday, December 26, 2011

Халдварт бус өвчин


Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж соёл иргэншил, амьдралын буруу хэв маяг буюу зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчинөөр өвчлөгсдийн тоо асар хурдтайгааар нэмэгдэж нийгэм, эдийн засгийн хөгжил болоод сая сая хүний амьдрал, эрүүл мэндэд давхар дарамт учруулж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2005 онд 35 сая хүн буюу дэлхийн хэмжээний нийт нас баралтын 60 хувийг халдварт бус өвчин (зүрхний өвчин, тархины цус харвалт, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин) эзэлж байгаа бөгөөд энэ нь халдварт өвчин (ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг), жирэмслэлт, төрөлт болон хоол тэжээлийн дутагдлын улмаас шалтгаалсан нас баралтаас 2 дахин их байна.  

Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтанд нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын (глюкоз) хэмжээ ихсэж зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоогоод байна. .

Эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлсэн энгийн бөгөөд үр дүнтэй аргà, хувь хүний анхаарал, хүчин чармайлт нь ХБӨ-ий улмаас тахир дутуу болох, нас барах явдлыг  50 хүртэл хувиар бууруулж чаддаг байна. Тухайлбал зан үйлийн буруу дадал өөрчлөх буюу хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон зохистой хооллож, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, архи, тамхины хэрэглээг багасгавал зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижингийн 2-р хэлбэрийг 90 хувь хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 1/3 -ээр багасгаж болно гэж ДЭМБ  үзэж байна.

Эрүүл мэндийн  статистик үзүүлэлтээр 1990 он гэхэд манай хүн амын нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин, хавдар нь 2 ба 3 дугаарт ордог байсан бол 1993 оноос эхлэн нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин эрс нэмэгдэн  тэргүүлж,  хавдар, осол гэмтэл удаах байрыг эзлэх болсоны дээр сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчний тархалт хурдацтай нэмэгдэх хандлагатай байгааг манай судлаачид тогтоогоод байна. 

Хүн амын нас баралтын шалтгааны дотор халдварт бус өвчин  давамгайлж байгаагаараа монгол хүний дундаж наслалтад ч нөлөөлж байна. Тухайлбал 1990 онд монгол хүний дундаж наслалт 63.7 байснаа 1992 онд 62.8 болж бууран 2003 онä 63.6, 2004 онä 64.5 болж нэмэгдсэн хэдий ч 1990 онтой харьцуулахад дундаж наслалтад тодорхой өөрчлөлт гараагүй байна. 


tsahimemch@yahoo.com

Saturday, December 24, 2011

Чихрийн шижин Part 3

Чихрийн шижин хэвшинж 2-той өвчтөний удирдамж

Чихрийн шижингийн тухай
Нойр булчирхай хангалттай инсулин даавар боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь өөрийн бие махбодод нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм.
v  Хүний идэж буй хоолны ихэнхи нь бие махбодод глюкоз буюу сахар болон хувирч байдаг.
v  Хүний бие хэдэн мянган эсээс тогтдог. Глюкоз нь хүний биеийн бүхий л эд эсүүдэд хэрэгцээт эрч хүч, энергийн эх үүсвэр болдог.




                  
v  Нойр булчирхай нь инсулин дааврыг ялгаруулдаг. Зөвхөн инсулин глюкозыг цуснаас эд эсрүү нэвтрүүлэх үүд хаалгыг нээдэг.

   


v  Инсулин даавар дутуу ялгарах эсвэл эд эс уг дааврын үйлчлэлд дөжрөлтэй болоход глюкоз эд эсэд нэвтэрч чадалгүй цусанд үлдэж хуримтлагддаг. Эд эс шаардлагатай энергийг авч чадахгүйд хүрдэг.

ЧШ хэв шинж 2-ын эрсдэлт хүчин зүйлс:
Хэн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг вэ?
v  Нас. 35-с дээш насанд тохиолдох магадлалтай гэж үздэг.
v  Илүүдэл жин, ялангуяа хэвлийгээр илүү таргалах
v  Зохисгүй хооллолт. Амьтны гаралтай ханасан өөх тос, нүүрс усаар баялаг, илчлэг ихтэй хоол хүнс хэт хэрэглэх нь илүүдэл жин үүсгэдэг.
v  Хөдөлгөөний хомсдол
v  Чихрийн шижингийн урьдал байдалтай буюу цусны глюкозын шинжилгээнд өмнө нь өөрчлөлттэй гарч байсан хүмүүс
v  Цусны даралт ихсэх өвчин
v  Тамхи таталт
v  Архи хэтрүүлэн хэрэглэх
v  Жирэмсэн үедээ цусны глюкоз ихсэж байсан эсвэл 4кг-с дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан бол ЧШ-гээр өвчлөх магадлал нэмэгддэг.

Чихрийн шижингийн хэлбэрүүд:
Чихрийн шижин нь хэд хэдэн хэлбэртэй бөгөөд үүнээс хоёр хэлбэр нь нийтлэг тохиолддог. Хүүхэд залуучуудад элбэг тохиолддог хэвшинж 1 нь нойр булчирхайн инсулин даавар маш бага ялгарах юмуу огт ялгарахгүйн улмаас цусанд глюкоз ихэсдэг. Харин хамгийн элбэг тохиолддог хэвшинж 2-ын үед дээрх инсулин дааварт бие махбод мэдрэг бус болсноос үүсдэг. Инсулин даавар хангалттай ялгарч байсан ч цусны глюкозыг хэвийн хэмжээнд барих чадваргүй байдаг.

Чихрийн шижингийн үед илрэх шинж тэмдгүүд:  
ü  Их шээххоногт олон удаа шээх
ü  Байнга ам цангахам их цангаж, үргэлж уух юм хайх
ü  Ядарч сульдахамархан ядрах
ü  Турах, жингээ алдах
ü  Хоол идсэн ч өлсөх мэдрэмж төрөх
ü  Арьс мэдэгдэхүйц хуурайших, загатнах
ü  Биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх
ü  Идээт халдварт өртөмхий эмзэг болох
ü  Нүдний хараа муудах
ЧШ хэв шинж 2 ихэвчлэн шинж тэмдэг бүдэгтэй удаан хугацаагаар оношлогдохгүй явах нь элбэг байдаг. Удаан хугацаагаар цусны глюкоз өндөр байх нь нүд, бөөр, зүрх, мэдрэлийн талаас хүндрэлүүд үүсэх шалтгаан болдог.

Цусанд глюкоз хэт багасах (гипогликеми)

Инсулин болон глюкоз бууруулах эм хэрэглэж буй хүмүүст цусны глюкозын хэмжээ 3ммоль/л (50мг/дл)-с багасахыг гипогликеми гэдэг. Гипогликеми нь дараах тохиолдолд үүсч болно. Үүнд:

ü  Инсулин эмчилгээний дараа хангалттай   хэмжээний хоол, хүнс хэрэглэхгүй байх
ü  Хооллох цагийг оройтуулах 
ü  Биеийн хүчний хэт их ачаалалын дараа
ü  Глюкоз бууруулах эмийн тун хэтрэх
ü  Инсулиний өндөр тун
ü  Архи хэрэглэх


Цусанд глюкоз хэт багасах үеийн шинж тэмдгүүд: Цусны глюкозын хэмжээ хэт багасах үеийн шинж тэмдгүүд нь хүмүүст янз бүрээр илэрч болох ба арга хэмжээ авахгүй буюу хэт оройтвол гипогликеми нь өвчтөн ухаан алдаж амь насанд аюултай байдалд хүргэж болно. Илрэх шинж тэмдэг:
ü  Хөлрөх
ü  Өлсөх мэдрэмж төрөх
ü  Зүрх дэлсэх
ü  Бие сулрах
ü  Толгой эргэх
ü  Гар хөл салганах
ü  Царай цонхийх
ü  Толгой өвдөх
ü  Уруул ам бадайрч чимчигнэх

Авах арга хэмжээ:
·         Гипогликемийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд жүрж, алим, усан үзэм зэрэг жимсний шүүс уух буюу 3-4 ширхэг ёотон иднэ.
·         Хийж буй аливаа биеийн хүчний ачааллыг зогсоох ба, машин барьж буй үед мөн зогсоох хэрэгтэй. Яаралтай цусны глюкозын түвшинг тодорхойлох хэрэгтэй.
·         Шинж тэмдэг арилсны дараа хоол идэх
·         Цусны глюкозын хэмжээг дахин шалгана.
·         Ийм байдалд хүрсэн байж болох шалтгааныг олж, дахин тохиолдохоос сэргийлэхийн тулд эмчтэйгээ зөвлөх шаардлагатай.

Сэргийлэх аргууд
ü  Хоолны дэглэм баримтлах: тогтмол цагт хооллох, бага хэмжээгээр ойрхон буюу хоногт 5-6 удаа хооллох хоолны дэглэмийг чанд баримтлах ба хооллох цагийг алгасахгүй байх
ü  Дасгал хөдөлгөөнийг тохируулах
ü  Эмчийн зөвлөсөн эмчилгээг дагаж мөрдөх
ü  Цусны глюкозын түвшинг тогтмол нэг хэмжээнд барих
ü  Үргэлж ямар нэг төрлийн глюкоз авч явах
ü  Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонд гипогликемийн шинж тэмдгүүдийн талаар, хэрхэн таньж мэдэхийг зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэд шаардлагатай үед хэрэгцээт арга хэмжээг авах боломжтой болно.

Цусанд глюкоз хэт ихсэх (гипергликеми)
Цусны глюкозын хэмжээ хэт ихсэх үед ам цангах, их шээх, ядарч сульдах зовиурууд улам тод илэрнэ. Удаан үргэлжилсэн тохиолдолд зүрхний шигдээс болох, ухаан алдаж ком (оворго)-д орох, улмаар үхэлд ч хүргэх аюултай. Дараах шалтгаануудын улмаас үүсч болно.
ü  Инсулин тарианы тун багадах
ü  Инсулин эмчилгээг таслах
ü  Хоолны дэглэм алдах
ü  Ямар нэг өвчинд өртөх

Илрэх шинж тэмдэгүүд:

ü  Ядрах
ü  Ам цангах, хэл хуурайших
ü  Хоолны дуршил буурах
ü  Нүд бүрэлзэх
ü  Бухимдах
ü  Олон удаа шээх
ü  Шээсний ялгаралт багасах
ü  Аманд чихэр амтагдах
ü  Нойрмоглож ухаан алдах


Авах арга хэмжээ:
v  Цусны глюкозыг ойр ойрхон тодорхойлж, эмчид хандан глюкозын хэвийн хэмжээг хэрхэн хадгалах талаар ярилцаарай
v  Цусны глюкозын хэмжээ өндөр байгаа үед комоос сэргийлж их хэмжээний чихэргүй шингэн (ус, цай) уугаарай.
Хэрхэн сэргийлэх вэ?
ü  Хоол, хөдөлгөөний дэглэм баримтлах
ü  Цусны глюкозын түвшинг тогтмол нэг хэмжээнд барих
ü  Эмээ (инсулин / глюкоз бууруулах эм) өдөр бүр хэрэглэх
ü  Хэрэв цусны глюкоз өндөр хэвээр байвал эмчид үзүүлэх