Sunday, October 5, 2014

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

Эбола вируст халдвар АНУ-д зөөвөрлөгдлөө 
 
ДЭМБ-аас 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр АНУ-д Эбола вируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн байна.  Өвчтөн саяхан Баруун Африкт аялажээ. Тэрээр 09 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-д ирсэн бөгөөд 4 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөн 09 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлэгт хандаж, 28-ны өдөр Техас мужийн Пресбитерийн эмнэлэгт тусгаарлагдсан байна. Өвчтөний сорьцыг лабораторийн шинжилгээнд хамруулж, Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв болон Техас мужийн төв лабораторид оношийг баталгаажуулсан байна. Одоогийн байдлаар ойрын хавьтлыг илрүүлэх судалгаа хийгдэж байна. Өвчтөнтэй хамт Африкаас нэг нислэгээр ирсэн хавьтлуудад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. 
 
 

No comments:

Post a Comment