Хүний биеийн нийт жингийн 80%-ийг ус эзэлж байдаг гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Учир нь хүний арьс, үс, яс, булчин гээд бүхий л эд, эрхтний найрлагад ус орсон байдаг.
Ус нь хүний биед маш чухал физиологийн үүргийг гүйцэтгэдэг. Эдгээрээс дурдвал: Биеийн эд, эсийн шингэн болох цус, хоол боловсруулах шүүс, нус, цэр, нулимсийг бүтээдэг, Шээсээр биеэс хорт нэгдлүүдийг гадагшлуулдаг, Хөлсөөр биеээс хэрэггүй зүйлсийг гаргаж биеийн дулааныг зохицуулж байдаг гээд тоочоод байвал олон үүрэг гүйцэтгэдэг.
Хөгшрөлтийн процесс ч гэсэн бие махбод усгүйжих процессийн үр дүн байдаг. Арьс усгүйжсэнээс болж арьс үрчлээтэх, өнгөө алдах зэрэг шинж илэрдэг. Иймд цэвэр усыг тогтмол ууж заншсанаар та эрүүл байгаа зогсохгүй залуугаараа байх болно.
#tsahimemch
No comments:
Post a Comment