Thursday, August 8, 2013

Эрүүл амьдралын Ногоон Жор - ГУРВАЛЖИН БУДАА

Үр тарианы гэр бүлийн нэгэн гишүүн нь Гурвалжин будаа юм. Газраас үл хамаарч ямарч нөхцөлтэй газар шороо, хөрсөнд бие даан ургах бүрэн чадвартай тэсвэр сайтай үр будааны нэг. Хамгийн сайхан зүйл нь, уг будааг ургууласны эцэст боловсруулалтын явцад огт химийн тусгай бодисыг хэргэлдэггүй. Нэг үгээр  газраасаа ургаад, түүгдээд, шууд савлагдаад хэрэглэгчдийн гар дээр ирдэг. Олон  Улсын  Хүнс Тэжээл Эрүүл Ахуй Судлалын Хүрээлэнгийн (INHA) сүүлийн 10 жилийн эрчимтэй судалгааны явцад уг будаа нь хүний биед маш ач тустай бөгөөд орчин үеийн элдэв өвчин эмгэгийг бүрэн эмчилж  илааршуулах шидтэй гэдэг нь батлагдсан байдаг. Жишээ нь: чихрийн шижин, бөөрний үрэвсэл, судасны хатуурал, ходоод гэдэс болон хоол боловсруулах эрхтэнгийн үрэвсэл, зарим төрлийн хавдар  мөн зүрхний шигдээс зэрэг өвчин эмгэгийн үед хэрэглэх, мөн үс  хумс  ургалт, арьсны өнгө засал бөгөөд хүний биедэх уургийн бүрэн нөхөлт зэрэгт маш сайн хүнс будаагаар шалгарсан билээ.

Гурвалжин  будаанд уураг маш өндөр агууламжтай байдаг нь хэт их мах идэлтээс  сэргийлж,  уургаа нөхөж буй хүмүүст асар сайн. Биеийн жингээ барьдаг, хоолоо хязгаарлаж  тусгай дэглэмд орсон хүмүүст хамгийн их тохиромжтой бүтээгдэхүүн юм. Тэгээд эрүүл хүмүүс ч гэсэн өдөр тутмынхаа хоол хүнсний хэрэглээндээ хэрэглэж, бие бялдрын болон сэтгэл санааны хувьд ч тэр эрүүл явахад гурвалжин будаа нь хамгийн хэрэгтэй үр тарианы нэг.  Уг будаанд агуулагдах уураг бас цардуулын агууламжын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү байдаг нь шинжилгээний үр дүнд илэрсэн. Тэгэхлээр тариа гурилтай ч эн дүйцэх цардуулын агууламжтай. Ашигтай агуулагдах нүүрс ус, төмөрлөг мөн цайрын байгалийн агууламж өндөр нь хүний бие дэх цусны амин дэмийг бүрэн нөхөх боломжтой юм. Амин дэмийн бүтцэрээ ч тэр байх ёстой 8 амин хүчлийн 3 нь  (лизин, треонин, триптофан)  гурвалжин будаанд байдаг нь хүмүүн бидэнд  хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой амин дэмүүд буюу тэжээлийг нөхөх асар ашигтай бас боломжтой гэдэг нь илт харагдаж байна. Гурвалжин будаа нь бүхэлдээ 70-80% крахмал буюу цардуулыг  агуулдаг  бөгөөд  ходоодонд орохдоо глюкоз болон хувирдаг нь чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэх нь нэн сайн. Гурвалжин будаа нь махыг бүрэн орлох боломжтой тул улаан махны хэт хэрэглээнээс аврах сайн орлуулагч билээ

Tuesday, August 6, 2013

Ус хүний биед

Хүний биеийн нийт жингийн 80%-ийг ус эзэлж байдаг гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Учир нь хүний арьс, үс, яс, булчин гээд бүхий л эд, эрхтний найрлагад ус орсон байдаг. 

Ус нь хүний биед маш чухал физиологийн үүргийг гүйцэтгэдэг. Эдгээрээс дурдвал: Биеийн эд, эсийн шингэн болох цус, хоол боловсруулах шүүс, нус, цэр, нулимсийг бүтээдэг, Шээсээр биеэс хорт нэгдлүүдийг гадагшлуулдаг, Хөлсөөр биеээс хэрэггүй зүйлсийг гаргаж биеийн дулааныг зохицуулж байдаг гээд тоочоод байвал олон үүрэг гүйцэтгэдэг.

Хөгшрөлтийн процесс ч гэсэн бие махбод усгүйжих процессийн үр дүн байдаг. Арьс усгүйжсэнээс болж арьс үрчлээтэх, өнгөө алдах зэрэг шинж илэрдэг. Иймд цэвэр усыг тогтмол ууж заншсанаар та эрүүл байгаа зогсохгүй залуугаараа байх болно.

‪#‎tsahimemch‬

Та оливийн тосыг хүнсэндээ хэрхэн хэрэгэлэдэг вэ?

Оливийн тос нь ханаагүй тосны хүчил агуулсан байдаг учир хүний биед эрүүл мэндийн ач холбогдолтой байдаг. Судас хатуурах, зүрхний шигдээс, таргалалт, чихрийн шижин гээд олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай. Харин энэхүү тосыг хэрхэн хэрэглэж байгаагаас шалтгаалан эрүүл мэндийн ач тусаа өгдөг байна. Оливийн тос нь цельсийн 185С градуст задарч эрүүл мэндэд хортой болох ханасан тосны хүчил болон транс тосны хүчил болж задардаг. Хоолыг хуурах үеийн темпратур нь 175-190 цельс байдаг. Ийм учир оливийн тосын хүнсэндээ хэрэглэхдээ аль болох хуурахгүйгээр хэрэглэх нь ашиг тустай.

Monday, August 5, 2013

Хүнсний эслэг зохистой хооллолтын үндэс.

Хүнсний эслэг нь хүнсний ширхэгийн бүрэлдэхүүн ба таргалалт, чихрийн шижин, өтгөн хаталтын үед маш үр дүнтэй байдаг. Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн ялгаруулалтыг хурдасган, бүдүүн гэдсийг цэвэрлэж өтгөн хаталтаас сэргийлдэг. Эслэгийг ус болон хоол боловсруулах замд уусдаг ба уусдаггүй гэж ангилдаг. Уусдаггүй эслэг нь цусан дахь сахар, инсулины хэмжээг тохируулснаар тойруу замаар цусан дахь холестрины хэмжээг бууруулдаг. Мөн гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгаж бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулна. Уусдаггүй эслэг улаан буудайн хивэг, эрдэнэ шишийн хивэг, ногоон цэцэгт байцаанд агуулагддаг. Уусдаг ислэг нь цусан дахь холестриныг шууд бууруулна. Уусдаг эслэг овъёос, овъёосны хивэг, алим, буурцаг, гүзээлзгэнэ, жүржийн төрөл жимсэнд байдаг.

Дараах хүнсний бүтээгдэхүүнийг цэвэрлэх явцад эслэг /хүнсний ширхэг/ үгүй болно:


  • Ургамлын тосыг тунгаах
  • Чихрийн нишингээс үйлдвэрийн аргаар чихэр гаргаж авах үед ширхэг арилдаг
  • Үр тарианы бүтээгдэхүүн (эрдэнэ шиш, цагаан будаа, улаан буудай)-ийг тээрэмдэхэд гадна талын бүрхүүлд байдаг хүнсний ширхэгүүд  (эслэг) арилдаг.
  • Тээрэмдэж цэвэрлэгдсэн дээд гурилын ширхэг байхгүй болно.
  • Жимс, ногооны хальсыг цэвэрлэхэд эслэг нь хальсанд хамт хаягдана. Хальстай лийр, алим хальсгүйгээсээ 2-4 дахин их ширхэгтэй байдаг.

Эслэг хүний биед ямар ашигтай вэ?

  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар бүдүүн гэдсэнд агуулагддаг хорт нэгдлүүдийг цэвэрлэж гадагшлуулна. Ингэснээр бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.
  • Ходоод, гэдсэнд орсон хоолыг хөөлгөж арвин болгосноор цадсан мэдрэмж эрт үүсгэж хэт их идэх дуршлыг бууруулж таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
  • Эслэг нь өөх тосны шимэгдэлтийг бууруулж цусан дахь тос, холестриныг багасгаснаар зүрх судасны өвчин болон тархинд цус харвах эрсдлийг бууруулна.
  • Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татаж өтгөн ялгадсыг шингэрүүлж өтгөн хатах болон шамбарам үүсэхээс сэргийлнэ.
  • Цөс хөөнө
  • Гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмжинэ.
  • Эслэг ихтэй хүнс нь илчлэг чанар багатай байдаг тул биеийн жингээ тогтмол барих зорилгоор хэрэглэхэд нэн тустай.

Хүнсэнд эслэг дутагдвал:

Өтгөн хатах, бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдар үүсэх, шамбарам, судас хатуурах, чихрийн шижин, цөс чулуужих зэрэг өвчин, эмгэг үүсэх урьдчилсан нөхцөл болно.

Хүнсэндээ эслэгийг хэтрүүлэн хэрэглэвэл:

Бүдүүн гэдсэнд исэлдэлт их явагдсанаас хий дүүрч гэдэс дүүрэх шинж гарах ба уураг, тос, кальци, төмөр зэрэг эрдэс бодисын шимэгдэлт муудна.