Showing posts with label өтгөн хаталт. Show all posts
Showing posts with label өтгөн хаталт. Show all posts

Thursday, August 8, 2013

Эрүүл амьдралын Ногоон Жор - ГУРВАЛЖИН БУДАА

Үр тарианы гэр бүлийн нэгэн гишүүн нь Гурвалжин будаа юм. Газраас үл хамаарч ямарч нөхцөлтэй газар шороо, хөрсөнд бие даан ургах бүрэн чадвартай тэсвэр сайтай үр будааны нэг. Хамгийн сайхан зүйл нь, уг будааг ургууласны эцэст боловсруулалтын явцад огт химийн тусгай бодисыг хэргэлдэггүй. Нэг үгээр  газраасаа ургаад, түүгдээд, шууд савлагдаад хэрэглэгчдийн гар дээр ирдэг. Олон  Улсын  Хүнс Тэжээл Эрүүл Ахуй Судлалын Хүрээлэнгийн (INHA) сүүлийн 10 жилийн эрчимтэй судалгааны явцад уг будаа нь хүний биед маш ач тустай бөгөөд орчин үеийн элдэв өвчин эмгэгийг бүрэн эмчилж  илааршуулах шидтэй гэдэг нь батлагдсан байдаг. Жишээ нь: чихрийн шижин, бөөрний үрэвсэл, судасны хатуурал, ходоод гэдэс болон хоол боловсруулах эрхтэнгийн үрэвсэл, зарим төрлийн хавдар  мөн зүрхний шигдээс зэрэг өвчин эмгэгийн үед хэрэглэх, мөн үс  хумс  ургалт, арьсны өнгө засал бөгөөд хүний биедэх уургийн бүрэн нөхөлт зэрэгт маш сайн хүнс будаагаар шалгарсан билээ.

Гурвалжин  будаанд уураг маш өндөр агууламжтай байдаг нь хэт их мах идэлтээс  сэргийлж,  уургаа нөхөж буй хүмүүст асар сайн. Биеийн жингээ барьдаг, хоолоо хязгаарлаж  тусгай дэглэмд орсон хүмүүст хамгийн их тохиромжтой бүтээгдэхүүн юм. Тэгээд эрүүл хүмүүс ч гэсэн өдөр тутмынхаа хоол хүнсний хэрэглээндээ хэрэглэж, бие бялдрын болон сэтгэл санааны хувьд ч тэр эрүүл явахад гурвалжин будаа нь хамгийн хэрэгтэй үр тарианы нэг.  Уг будаанд агуулагдах уураг бас цардуулын агууламжын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү байдаг нь шинжилгээний үр дүнд илэрсэн. Тэгэхлээр тариа гурилтай ч эн дүйцэх цардуулын агууламжтай. Ашигтай агуулагдах нүүрс ус, төмөрлөг мөн цайрын байгалийн агууламж өндөр нь хүний бие дэх цусны амин дэмийг бүрэн нөхөх боломжтой юм. Амин дэмийн бүтцэрээ ч тэр байх ёстой 8 амин хүчлийн 3 нь  (лизин, треонин, триптофан)  гурвалжин будаанд байдаг нь хүмүүн бидэнд  хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой амин дэмүүд буюу тэжээлийг нөхөх асар ашигтай бас боломжтой гэдэг нь илт харагдаж байна. Гурвалжин будаа нь бүхэлдээ 70-80% крахмал буюу цардуулыг  агуулдаг  бөгөөд  ходоодонд орохдоо глюкоз болон хувирдаг нь чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэх нь нэн сайн. Гурвалжин будаа нь махыг бүрэн орлох боломжтой тул улаан махны хэт хэрэглээнээс аврах сайн орлуулагч билээ

Tuesday, August 6, 2013

Ус хүний биед

Хүний биеийн нийт жингийн 80%-ийг ус эзэлж байдаг гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Учир нь хүний арьс, үс, яс, булчин гээд бүхий л эд, эрхтний найрлагад ус орсон байдаг. 

Ус нь хүний биед маш чухал физиологийн үүргийг гүйцэтгэдэг. Эдгээрээс дурдвал: Биеийн эд, эсийн шингэн болох цус, хоол боловсруулах шүүс, нус, цэр, нулимсийг бүтээдэг, Шээсээр биеэс хорт нэгдлүүдийг гадагшлуулдаг, Хөлсөөр биеээс хэрэггүй зүйлсийг гаргаж биеийн дулааныг зохицуулж байдаг гээд тоочоод байвал олон үүрэг гүйцэтгэдэг.

Хөгшрөлтийн процесс ч гэсэн бие махбод усгүйжих процессийн үр дүн байдаг. Арьс усгүйжсэнээс болж арьс үрчлээтэх, өнгөө алдах зэрэг шинж илэрдэг. Иймд цэвэр усыг тогтмол ууж заншсанаар та эрүүл байгаа зогсохгүй залуугаараа байх болно.

‪#‎tsahimemch‬

Monday, August 5, 2013

Хүнсний эслэг зохистой хооллолтын үндэс.

Хүнсний эслэг нь хүнсний ширхэгийн бүрэлдэхүүн ба таргалалт, чихрийн шижин, өтгөн хаталтын үед маш үр дүнтэй байдаг. Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн ялгаруулалтыг хурдасган, бүдүүн гэдсийг цэвэрлэж өтгөн хаталтаас сэргийлдэг. Эслэгийг ус болон хоол боловсруулах замд уусдаг ба уусдаггүй гэж ангилдаг. Уусдаггүй эслэг нь цусан дахь сахар, инсулины хэмжээг тохируулснаар тойруу замаар цусан дахь холестрины хэмжээг бууруулдаг. Мөн гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгаж бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулна. Уусдаггүй эслэг улаан буудайн хивэг, эрдэнэ шишийн хивэг, ногоон цэцэгт байцаанд агуулагддаг. Уусдаг ислэг нь цусан дахь холестриныг шууд бууруулна. Уусдаг эслэг овъёос, овъёосны хивэг, алим, буурцаг, гүзээлзгэнэ, жүржийн төрөл жимсэнд байдаг.

Дараах хүнсний бүтээгдэхүүнийг цэвэрлэх явцад эслэг /хүнсний ширхэг/ үгүй болно:


  • Ургамлын тосыг тунгаах
  • Чихрийн нишингээс үйлдвэрийн аргаар чихэр гаргаж авах үед ширхэг арилдаг
  • Үр тарианы бүтээгдэхүүн (эрдэнэ шиш, цагаан будаа, улаан буудай)-ийг тээрэмдэхэд гадна талын бүрхүүлд байдаг хүнсний ширхэгүүд  (эслэг) арилдаг.
  • Тээрэмдэж цэвэрлэгдсэн дээд гурилын ширхэг байхгүй болно.
  • Жимс, ногооны хальсыг цэвэрлэхэд эслэг нь хальсанд хамт хаягдана. Хальстай лийр, алим хальсгүйгээсээ 2-4 дахин их ширхэгтэй байдаг.

Эслэг хүний биед ямар ашигтай вэ?

  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар бүдүүн гэдсэнд агуулагддаг хорт нэгдлүүдийг цэвэрлэж гадагшлуулна. Ингэснээр бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.
  • Ходоод, гэдсэнд орсон хоолыг хөөлгөж арвин болгосноор цадсан мэдрэмж эрт үүсгэж хэт их идэх дуршлыг бууруулж таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
  • Эслэг нь өөх тосны шимэгдэлтийг бууруулж цусан дахь тос, холестриныг багасгаснаар зүрх судасны өвчин болон тархинд цус харвах эрсдлийг бууруулна.
  • Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татаж өтгөн ялгадсыг шингэрүүлж өтгөн хатах болон шамбарам үүсэхээс сэргийлнэ.
  • Цөс хөөнө
  • Гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмжинэ.
  • Эслэг ихтэй хүнс нь илчлэг чанар багатай байдаг тул биеийн жингээ тогтмол барих зорилгоор хэрэглэхэд нэн тустай.

Хүнсэнд эслэг дутагдвал:

Өтгөн хатах, бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдар үүсэх, шамбарам, судас хатуурах, чихрийн шижин, цөс чулуужих зэрэг өвчин, эмгэг үүсэх урьдчилсан нөхцөл болно.

Хүнсэндээ эслэгийг хэтрүүлэн хэрэглэвэл:

Бүдүүн гэдсэнд исэлдэлт их явагдсанаас хий дүүрч гэдэс дүүрэх шинж гарах ба уураг, тос, кальци, төмөр зэрэг эрдэс бодисын шимэгдэлт муудна. 
 
 

Friday, June 28, 2013

Хүрэн манжингийн хүний бие дэхь ашиг тус

Улаан манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүний агууламжинд
·         натри 86мг
·         кальци 37мг
·         магни 42мг
·         хүхэр 7мг
·         цайр
·         манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг.
Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна.
Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй. 
Улаан манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна. 
Өдөр бүр 150г улаан манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай.
 Жич: Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед сахарын өвчтэй хүн улаан манжин идэж болохгүй.

Улаан манжинг өнө эртнээс эмчилгээ сувиллын зориулалтаар хэрэглэж иржээ. Грекийн эрдэмтэн Афиней (МЭӨ III зуун) “Мэргэдийн ярилцлага” бүтээлдээ чанасан улаан манжин хүнд өвчтэй хүний биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлчилгээтэйг нотолсон байна.
Мөн цус багадах, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг бөөр гэдэсний эмгэгийн үед улаан манжинг хэрэглэх эмчилгээний аргыг өнөөдрийг хүртэл зарим улс оронд уламжлал болон орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж байна. Манжин нь лууван, алимтай харьцуулахад пектинийг их хэмжээгээр агуулах бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэнэ.
Түүнчлэн бетаин хэмээх бодис нь элэг өөхлөх явцыг сааруулж, холестрины солилцоог зохицуулах замаар элэгний хэвийн үйл ажиллагааг хангах ач холбогдолтой.

Хүрэн манжинд гайхамшигтай анагаах чанар бий
Хүрэн манжин нь биологийн үнэт бодисуудыг агуулдаг, анагаах чанартай хүнсний ногоо юм. Хүрэн манжинг дараах өвчин зовиурт хэрэглэдэг.
Үүнд:
- Өтгөн хатах
- Цус багадах
- Элэг цөсний эмгэг
- Ходоод гэдэсний шархлаа
- Бүдүүн гэдэсний үрэвсэл

Хэрхэн бэлтгэх.
1. Хүрэн манжинг ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна. Шүүсийг бараан өнгийн тагтай шилэн саванд хийж 5-15 минут буцалж буй усанд хийж ариутгана. Бэлтгэсэн шүүсийг 1-2 цагаас илүү хугацаагаар хадгалж болохгүй.
2. Хүрэн манжинг нимгэвтэр хэрчээд буцалсан усанд хийж таглан хандлуулна. Хоол идэхээс 10-15 минутын өмнө нэгээс хоёр стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ. Уг хандыг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед хэрэглэвэл тохиромжтой.
З. Лууван, хүрэн манжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Үрүүлдэх маягаар бэлтгэж, дээр нь зөгийн бал нимбэг хийвэл сайн. Үүнийг цус багадах, өтгөн хатах, элэг, цөсний хүүдийн эмгэгийн үед хэрэглэвэл тохирно. Анхааруулахад давсалсан болон даршилсан хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэггүй. Хүрэн манжинг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.
Улаан манжин нь сахар, С, В, Р витаминууд кальци, сvvний хvчил, төмөр зэрэг хvний биед хэрэгцээтэй бодисуудыг агуулдаг учраас хоол боловсруулах эрхтнvvдийн vйл ажиллагааг идэвхжvvлж өгдөг. Тиймээс хоолны эмчилгээнд хэрэглэж элэг, судас зэргийг өөхлөхөөс хамгаалж цөсийг аажмаар цэвэршvvлж байдаг. Ялангуяа жигнэсэн улаан манжинд уураг шингээхэд сайнаар нөлөөлөх бодис агуулагдаж байдаг.

Лимоныг хvнсэндээ хэрэглэж заншвал ханиад хvрэх, гэдэсний элдэв халдварт өвчин тусах, тэр ч байтугай амаар дамжин халдварлах өвчнvvдээс сэргийлж болно. Ер нь та гэр орноо хлормин уусгасан усаар цэвэрлэдэг ч гэсэн ус, цайндаа лимоны шvvс хэдхэн дуслыг хийхэд л ахуйн замын өвчний бvх нянг устгаж өгнө. Мөн шархласан арьс махыг Лимон ариутгаж, эдгэлтийг нь тvргэтгэдэг.