Showing posts with label ургамал. Show all posts
Showing posts with label ургамал. Show all posts

Tuesday, June 4, 2013

Харшил буюу Аллерги гэж юу вэ?

Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог  Австрийн хvvхдиин эмч К.Пирке 1906 онд  анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–өөр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй  хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм. 
Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудалын нэг болсоод байна гэж болно. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насад хvрэгсэдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна.

Шалтгаан

Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамалын тоосонцор /шарилжны/ , хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил  буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм.

Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дvнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг.

Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Тvvнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд нь өвчлөх магадлал 25% тай бол хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80% хувиар өсдөг.

Явц

Хаана , хэрхэн vvсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл / нүд улайх, нуухтах, нулимс гоожих / , чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик  шок зэргээр илэрнэ. 
Харшил үүсгэгчтэй таарсны дараанаас нус гойжин найтаалгаж, хамар загатнаж байгаа бол ринит  буюу нусгайтах харшил. 
Нулимс гойжиж, нvдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгvvд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит. 
Хvнсний харшил нь хvvхдvvдэд голцуу диатез  буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг. 
Чонын хөрвөс  буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны vрэвсэл нь арьсны  харшилд орно. 
Харшлын урвалын vйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгvй эм хэрэглэх, эсвэл  зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа vvсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан,  амьсгаа боогдож  артерийн даралт огцом буурч шоконд орно. 
Бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийнх хvйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван  vvсч vхэх аюлтай байдаг.
Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшилууд бас байдаг. Жишээлбэл:
  • Бие организмд гистамины өндөр тун  vйлчилснээс vvссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хvнсний бvтээгдэхvvн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг.
  • Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдаснаас vvсдэг хуурамч харшил. Стресс орох тоолонд харшлынхтай   адил шинж тэмдэг илрэх нь үүний нэг жишээ.
  • Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад vvсэх хуурамч харшил. Хамгийн түгээмээл таардаг нь ердийн  аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил үүссэн хосолсон үед аспирин болон  бусад төрлийн өвчин намдаах анальгетикvvдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мөн жирэмслэлтийн vед бие махбодь урьдчилан таахын аргагvйгээр өөрчлөгддөг. Улмаар огт харшилгүй байсан хүн аршилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд явагддаг.

Оношлогоо

Дөнгөж харшил  эхэлж байгаа vед дараах шинжvvд  илэрнэ, үүнд:
  • Жил болгон тодорхой улиралд нус гойжих, нулимс урсах
  • Долоогоос олон хоногоо үргэлжилсэн шуугтниа ханиад
  • Шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зvгээр байх

    Эдгээр шинж тэмдгvvд илэрсэн тохиолдолд яаралтай  харшлын эмчид хандах хэрэгтэй.  Гэхдээ хуурамч харшил байж болох магадлал бий тул хуурамч нь батлагдвал жинхэнэ эх vvсвэрийг аль болох хурдан  олох хэрэгтэй.

    Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд,  хvйтэн ба халууны тестvvд  болон бусад аргуудыг хэрэглэдэг.

Эмчилгээ ба Урьдчилан сэргийлэлт

Өнөөг хvртэл  харшилыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс  харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад vvссэн өвчлөлтийг буй болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зхистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой. 

Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлvvд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохын нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Хэрвээ дэргэдэх хvнд тань анафилактик шокын шинж тэмдэг илэрч байвал яаралтай тvргэн тусламж  дуудах хэрэгтэй. 
Тусгай  дархлаа засал нь сүүлийн үед нэлээд хэрэглэгдэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд хүний бие нь аяндаа ерөндөг боловсруулах гаргадаг байна. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр vргэлжилдэг сул талтай.

Харин хvнд хэлбэрийн харшлын vед  иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн цаашдын хувиралаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зөвлөж болно.

Бусад зөвлөгөө зааврыг эмч тухай хүний бие махбодь, ажил мэргэжил, амьдралын нөхцөл зэргийг харгалзан өгнө.

Saturday, July 21, 2012

Хүнсний эслэг



Эслэгийг хоолныхоо дэглэмд хангалттай хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж та өмнө нь сонссон байх. Хүмүүс ихэнхдээ өтгөн хаталтаас сэргийлэх болон эмчлэх зорилгоор л хэрэглэдэг гэж мэддэг. Гэхдээ үүнээс гадна бүдүүн гэдэсний хавдраас сэргийлдэг, цусны холестеролын түвшинг бууруулдаг, хоолны дуршилыг бууруулж хэт их идэхээс сэргийлдэг гэх мэт бусад үүргүүдийн талаар сайн мэддэггүй. 

Хүнсний эслэг бол ургамлын найрлагад ордог, биед боловсорч шимэгддэггүй хэсэг нь юм. Эслэгийг уусдаг(пребиотик) болон уусдаггүй гэж ангилдаг. Уусдаг эслэг гэдэг нь бүдүүн гэдэсний хэвийн бактеруудын дуртай хоол бөгөөд бүдүүн гэдсэнд исэлдэж, хий болон физиологийн идэвхитэй завсрын бүтээгдэхүүнд хувирдаг бол уусдаггүй эслэг нь усыг өөртөө татаж, өтгөний хэмжээг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг намдаахад тусалдаг ба биед шимэгддэггүй.  

Цэвэршүүлсэн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд болох цагаан талх, гоймон, лаазалсан жимс, хүнсний ногоо нь эслэг багатай байдаг. Гурилыг боловсруулах явцад гаднах бүрхүүл болох эслэгийг нь зайлуулдаг. Үүнтэй адилаар жимс, ногооны хальсыг авахад мөн эслэгийн агууламж нь багасдаг. 

Хүнсний эслэгийг бид ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс авдаг. Зарим ургамлууд уусдаг болон уусдаггүй эслэгүүдийг хамтад нь, тодорхой хэмжээгээр агуулж байдаг. Жишээ нь чавганы хальс нь уусдаггүй эслэгийг агуулдаг бол доторх зөөлөн жимс нь уусдаг эслэгийн эх сурвалж болдог. Уусдаг эслэг нь вандуй, шар буурцаг, хөх тариа, овьёос, арвай, чавга, банана, алим, чавганы дотор зөөлөн хэсэг, брокколи, лууван, амтат төмс, сонгино, таван салааны үрийн хальс (psyllium seed)-анд агуулагддаг.
 Уусдаггүй эслэг нь бүхэл үр тарианы бүтээгдэхүүнүүд, буудай, эрдэнэ шишийн хивэг, самар, үр, төмсний хальс, маалинганы үр, хулуу, банана зэргийн найрлагад ордог.

Хүнсний эслэгийн хэд хэдэн төрлийн нэмэлт байдаг бөгөөд хоол боловсруулах замын зарим эмгэг, цусны холестеролыг бууруулах, бүдүүн гэдэсний хавдраас сэргийлэх, жин хасах зорилгоор хэрэглэдэг. Гадаадын орнуудад өтгөн хаталтын эсрэг хэрэглэгддэг гол эслэгийн нэмэлт нь psyllium seed буюу таван салааны үрийг боловсруулсан нэмэлт юм. Энэ нь уусдаггүй эслэг бөгөөд өтгөний хэмжээг нэмэгдүүлэх замаар өтгөн хаталтын эсрэг үйлдэлтэй байдаг. Гэхдээ хүнсний нэмэлтээс илүүтэйгээр байгалийн хүнсэнд байгаа хэлбэрээр хэрэглэх нь илүү сайн байдаг.

Эслэгийн гол үйлдэл нь хоол боловсруулах замын агууламжын найрлагыг өөрчилдөг. Уусдаг эслэг нь цөсний хүчлийг нарийн гэдсэнд холбож, шимэгдэхээс сэргийлснээр цусны холестеролын түвшинг бууруулдаг. Уусдаггүй эслэг нь чихрийн шижинтэй өвчнүүдэд цусны сахарыг зохицуулж, мөн чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг байна. Түүнчлэн хоолны эзлэхүүнийг нэмэгдүүлж, гэдэс дүүрсэн мэдрэмжийг өгснөөр хоолны дуршилыг бууруулдаг. үйлдэл үзүүлнэ. Эслэг ихтэй хоолны дэглэм нь бүдүүн гэдэсний хавдрын эрсдлийг бууруулдаг гэх мэт олон ач тустай. Өдөрт дунджаар 20-35 гр хэрэглэхийг зөвлөдөг ба доорх зөвлөмжийг хэрэгжүүлснээр өөрт хангалттай хэмжээний эслэгийг авах боломжтой юм.

Эслэг ихтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэх явцад гэдсэнд хий ихээр үүсч, гэдэс дүүрч болно. Мөн эслэг ихтэй хоол ихээр идэж, шингэн бага уусантай холбоотойгоор өтгөн хатаж, түгжрэл үүсэж магадгүй. Тийм ч учраас бага багаар эслэгийнхээ хэмжээг нэмэгдүүлж, шингэн их уух нь дээрх гаж нөлөөнөөс сэргийлдэг.

Хүнсний эслэгийн хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд дараах зөвлөмжүүдийг баримтлаарай. 
  •  Цагаан гурилын бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг бүхэл үрийн, хар гурилын бүтээгдэхүүнээр солих хэрэгтэй. Цагаан талхны оронд хөх тарианы, хар гурилан талх идэж, цагаан гурилтай, элсэн чихэр ихтэй нарийн боовны оронд бүхэл үрийн, хар гурилынхыг сонгож, цагаан будааны оронд шар, гурвалжин, хөц будааг хэрэглэнэ. Монголд хар талх, нарийн боовнууд нилээд их зарагддаг болсон тул хайж олох тал дээр асуудалгүй юм. Аль болох цагаан өнгөнөөс татгалзаж, бараан өнгийн бүтээгдэхүүнүүдийг сонгох хэрэгтэй.
  • Шинэхэн хэрчсэн хүнсний ногоонуудыг хоолондоо хэрэглэж байх. Лаазалсан, боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь эслэгийн агууламж багатай байдаг. 
  • Вандуй, шош, буурцгийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг бүх төрлийн хоолондоо нэмж байх.
  • Боломжтой бол бүх хоолныхоо хажуугаар алим, банана, жүрж, лийр болон бусад жимсгэнүүдийг нэмж хэрэглэх хэрэгтэй. Монголын нөхцөлд байгалийн гаралтай аньс, үхрийн нүд, хад, нэрс, чацаргана жимсийг буцалгах буюу шууд идэж болно. Гэхдээ шүүс бэлтгэхдээ хальсыг нь шүүхгүй байх хэрэгтэй. Хальсанд нь эслэг ихээр агуулагдаж байдаг. Намрын цагт дээрх жимсгэнүүдийг авч, хөлдөөж, өвөл, хавар, зуны турш хэрэглэж болно.
  • Ямар нэгэн амттай юм идэхийг хүсвэл хатаасан, шинэхэн жимс, тослог багатай эрдэнэ шиш зэргийг сонговол тустай.

эх сурвалж: natmedmn.blogspot.com