Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хvvхдиин эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–өөр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.
Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудалын нэг болсоод байна гэж болно. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насад хvрэгсэдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна.
Шалтгаан
Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамалын тоосонцор /шарилжны/ , хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм.
Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дvнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг.
Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Тvvнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд нь өвчлөх магадлал 25% тай бол хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80% хувиар өсдөг.
Явц
Хаана , хэрхэн vvсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл / нүд улайх, нуухтах, нулимс гоожих / , чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик шок зэргээр илэрнэ.
Харшил үүсгэгчтэй таарсны дараанаас нус гойжин найтаалгаж, хамар загатнаж байгаа бол ринит буюу нусгайтах харшил.
Нулимс гойжиж, нvдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгvvд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит.
Хvнсний харшил нь хvvхдvvдэд голцуу диатез буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг.
Чонын хөрвөс буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны vрэвсэл нь арьсны харшилд орно.
Харшлын урвалын vйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгvй эм хэрэглэх, эсвэл зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа vvсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн даралт огцом буурч шоконд орно.
Бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийнх хvйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван vvсч vхэх аюлтай байдаг.
Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшилууд бас байдаг. Жишээлбэл:
- Бие организмд гистамины өндөр тун vйлчилснээс vvссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хvнсний бvтээгдэхvvн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг.
- Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдаснаас vvсдэг хуурамч харшил. Стресс орох тоолонд харшлынхтай адил шинж тэмдэг илрэх нь үүний нэг жишээ.
- Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад vvсэх хуурамч харшил. Хамгийн түгээмээл таардаг нь ердийн аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил үүссэн хосолсон үед аспирин болон бусад төрлийн өвчин намдаах анальгетикvvдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мөн жирэмслэлтийн vед бие махбодь урьдчилан таахын аргагvйгээр өөрчлөгддөг. Улмаар огт харшилгүй байсан хүн аршилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд явагддаг.
Оношлогоо
Дөнгөж харшил эхэлж байгаа vед дараах шинжvvд илэрнэ, үүнд:
- Жил болгон тодорхой улиралд нус гойжих, нулимс урсах
- Долоогоос олон хоногоо үргэлжилсэн шуугтниа ханиад
- Шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зvгээр байх
Эдгээр шинж тэмдгvvд илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ хуурамч харшил байж болох магадлал бий тул хуурамч нь батлагдвал жинхэнэ эх vvсвэрийг аль болох хурдан олох хэрэгтэй.
Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд, хvйтэн ба халууны тестvvд болон бусад аргуудыг хэрэглэдэг.
Эмчилгээ ба Урьдчилан сэргийлэлт
Өнөөг хvртэл харшилыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад vvссэн өвчлөлтийг буй болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зхистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой.Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлvvд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохын нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Хэрвээ дэргэдэх хvнд тань анафилактик шокын шинж тэмдэг илэрч байвал яаралтай тvргэн тусламж дуудах хэрэгтэй.
Тусгай дархлаа засал нь сүүлийн үед нэлээд хэрэглэгдэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд хүний бие нь аяндаа ерөндөг боловсруулах гаргадаг байна. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр vргэлжилдэг сул талтай.
Харин хvнд хэлбэрийн харшлын vед иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн цаашдын хувиралаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зөвлөж болно.
Бусад зөвлөгөө зааврыг эмч тухай хүний бие махбодь, ажил мэргэжил, амьдралын нөхцөл зэргийг харгалзан өгнө.
No comments:
Post a Comment