ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН “НОГООН ЖОР”
Даяаршиж буй дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал
өөрчлөгдөж соёл иргэншил, амьдралын буруу хэв маяг, хүнсний аюулгүй байдал, зохисгүй
хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус
өвчнөөр өвчлөгсдийн тоо асар хурдтай нэмэгдэж нийгэм, эдийн засгийн хөгжил
болоод сая сая хүний амьдрал эрүүл мэндэд давхар дарамт учруулж байгаа нь
нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.
Халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл
болох зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, бухимдал, архи, тамхины хэрэглээ
зэрэг нь цусан дахь өөх тос болон сахарын хэмжээ нэмэгдэх, илүүдэл жин, таргалалт,
судасны хатуурал, ясны сийрэгжилт, артерийн даралт ихсэлт зэрэг хоёрдогч
эрсдэлт хүчин зүйлийг үүсгэн улмаар зүрхний шигдээс, цус харвалт, 2-р хэлбэрийн
чихрийн шижин, хавдар гэх мэт олон төрлийн өвчлөл болоод нас баралтад хүргэж
байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоогоод байна. ДЭМБ-аас гаргасан
тоо баримтаас дурдвал халдварт бус өвчин дэлхийн хүн амын өвчлөлийн 43 хувь,
нас баралтын шалтгааны 60 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 он гэхэд өвчлөлийн 60
хувь, нас баралтын шалтгаан 73 хувьд хүрэх магадлалтай хэмээжээ.
2009 онд хийгдсэн үндэсний судалгаагаар Монгол
улсын 15-64 насны хүн амын 31.6 хувь
нь илүүдэл жин ба таргалалттай. Үүнээс 21.8 хувь нь илүүдэл жинтэй, 9.8 хувь нь таргалалттай.
15-34 насны эрэгтэйчүүдийн 87.7-89.1 хувь нь хөдөлгөөний идэвхи багатай, бие
бялдарын чийрэгжилтийн байвал зохих түвшинд хүрэхгүй байна. Мөн ДЭМБ-ын
зөвлөмжөөр өгөгдсөн хэмжээнээс хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ бага
харин давс, өөх тос, сахар буюу 3 цагаан хорны хэрэглээ их байна.
No comments:
Post a Comment