Saturday, April 16, 2011

Чихрийн шижин өвчин

Чихрийн шижин өвчин нь инсулины шүүрэл багасах эсвэл инсулины дааврын үйлдэл алдагдсанаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар  их уух, их шээх хам шинжээр илэрдэг бодисын солилцооны эмгэг юм. Чихрийн шижин нь дотроо 2 төрөл байна.
  1. 1-р хэлбэрийн чихрийн шижин /Ихэвчлэн 35-аас доош насныханд тохиолдоно. Нийт өвчлөлийн 10-15%/
  2. 2-р хэлбэрийн чихрийн шижин /Таргалалтаас үүсдэг. Нийт өвчлөлийн 85-90%/

 1-р хэлбэрийн чихрийн шижин
Энэ хэлбэрийн чихрийн шижин өвчин нь халдвар болон удамшлаас шалтгаалан үүсдэг. Инсулин дааврыг нийлэгжүүлдэг B эс бүтцийн өөрчлөлтөнд орсны улмаас инсулиныг нийлэгжүүлж чадахгүй туйлын дутагдалд ордог. Энэ хэлбэрийн үед хэдхэн долоо хонгийн дотор турах, ам цангах, их шээх, арьс загатнах, арьс хуурайших шинжүүд илэрдэг.


2-р хэлбэрийн чихрийн шижин
Энэ хэлбэр нь таргалалтаас үүсдэг. Хүний идсэн хоол тэжээл нь бие махбодид задраад нүүрс ус /глюкоз/ болдог. Цусанд орсон глюкозыг нойр булчирхайгаас ялгарах инсулин хэмээх даавар эд эрхтэнд хүргэх үүргийг гүйцэтгэнэ. Ингэснээрээ хүний бие махбод глюкозыг шингээн авч бодисын солилцоо хэвийн явагдана. Их хоол идэх тусам бие махбодид очих глюкозын хэмжээ ихэснэ. Ихсэхийн хэрээр тэрхүү глюкозыг бие махбодид хүргэх инсулиныг ялгаруулахын тулд нойр булчирхайн B эс маш эрчимтэй ажиллана. Улмаар их идэж, таргалах тусам энэхүү байдал улам даамжирсаар тэрхүү эс үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрнэ. Ингээд бие махбод инсулины дутагдалд орж хоол тэжээлээрээ авсан глюкозыг бие махбодид хүргэж чадахгүй болсноороо цусанд сахрын хэмжээ ихэснэ. 
Энэ хэлбэрийн чихрийн шижин хожуу оношлогдох нь элбэг. Эхэндээ ам их цангах, их шингэн зүйл их уух, их шээх, даралт ихсэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. 
Чихрийн шижинг оношлохдоо цусан дахь сахрын хэмжээг үндэслэн оношлодог. Сахрын хэмжээг үзэхдээ өлөн үеийнх, хоолны дараа, унтахын өмнөх үеүдийнхийг үздэг. Хүний цусан дахь сахрын хэмжээ нормондоо:
  • Өлөн үед- 5.0-5.5 ммоль/л
  • Хоолны дараа- <7.5 ммоль/л
  • Ундарын өмнө- 6.0-7.0 ммоль/л

Эмчилгээний ерөнхий зарчим
  1. Сургалт 
  2. Хоол
  3. Идэвхитэй хөдөлгөөн
  4. Сахар бууруулах эмийн эмчилгээ
  5. Инсулин эмчилгээ
 Хоолны хэрэглээ
 Зөвшөөрөх хоол
2-р гурил, хар талх, гурвалжин, хөц будаа, үхэр, хонь, гахай, тахианы өөхгүй мах, сүү, тараг, ааруул, ээдэм, байцаа, өргөст хэмх, улаан лооль, чихэргүй цай

Хориглох хоол
Дээд гурил, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, торт, өөр тостой мах, утсан шарсан хиам, консерв, давсалсан бүтээгдэхүүн, айраг, хуурай сүү, өрөм, иогурт, шарсан хуурсан бүтээгдэхүүн, чихэр, шоколад, зайрмаг, газтай болон чихэртэй бүх төрлийн ундаа

Чихрийн шижингийн үеп хоолны хэрэглээгээ зөв сонгож, цусан дахь сахрын хэмжээгээ хянаад явах бүрэн боломжтой. Харин эс чадсан тохиолдолд олон төрлийн хүндрэлүүд гардаг.

Чихрийн шижингийн хүндрэл
  1. Чихрийн шижингийн ретинопати- нүдний торлог судасны эмгэгшил үүсч эцсийн шатандаа нүд сохроход хүргэдэг.
  2. Чихрийн шижингийн нефропати- бөөрний капиляр судасыг гэмтээснээрээ бөөрний архаг дутагдалд хүргэнэ.
  3. Зүрхний Ишеми өвчин- Зүрхний титэм судасны хатуурал үүсгэж улмаар зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдалд хүргэнэ. 
  4. Чихрийн шижингийн хөлний хам шинж- Захын мэдрэл, артери, жижиг судасны өөрчлөлтийн улмаас шархлаат-үхжлийн эмгэг үүснэ. Хөлөнд шархлаа үүсч үхжил болон тайрахад ч хүргэнэ.




Wednesday, April 13, 2011

Элэгний вирус, HPV


 Элэгний С вирус
170 000 000- Дэлхийд элэгний С вирусын халдвар авсан 170 000 000 хүн байдаг.
1989- Элэгний С вирусыг 1989 онд анх илрүүлсэн.
2540- Монголд элэгний хорт хавдар жилд 2540 хүнд илэрдэг.
366 000- Дэлхийд С вирусын халдвараас болж жилд 366 000 хүн нас бардаг.
1- Азид С вирусын халдвараар Монгол 1-т ордог.
30- Халдвар авснаас хойш дунджаар 30-аад жилийн дараа элэгний хавдар үүсдэг.
50-59- Халдвар 50-59 насныханд хамгийн их илэрдэг.
30- Элэгний С вирустай хүн тутмын 30%-д нь хавдар үүсдэг.
3- С вирусын эсрэг 3 төрлийн эм, бэлдмэл байдаг.
2- 2006 онд элэгний хорт хавдар Монгол хүний үхлийн шалтгааны 2-рт орсон.
90- Элэгний хорт хавдрын 90% нь вирусээс болдог.

Элэгний В вирус
10- Монголд хүн амын 10% нь В вирусын идэвхтэй халдвартай.
100 000- В вирусын тоо 100 000-аас их, АЛАТ өндөр байвал эмчилгээг эхэлнэ.
4- В вирус нв 4 төрөл байдаг. /A,B,C,D/
95- Насанд хүрсэн хүн элэгний В вирусын халдвар авсан бол 95% нь бүрэн эдгэрнэ.
5- Элэгний В вирусын халдвар авсан нярай хүүхдийн дөнгөж 5% нь эдгэрдэг.
1-6- В вирусын халдвар 1-6 насандаа авсан бол 70% нь эдгэрнэ.
20- Элэгний В вирустэй эхээс урагт В вирус дамжих магадлал 20%
90- E антиген эерэг үед хүүхэд төрүүлбэл урагт В вирус дамжих магадлал 90% байна.

Хүний Папилома Вирус- HPV
Умайн хүзүүний хорт хавдар HPV-ээс үүсдэг.
130- HPV дотроо 130 төрөл байна.
30-40- Бэлгийн замаар 30-40 нь халдварлана.
2- HPV-г дотор нь магадлал өндөр, магадлал бага гэж 2 ангилна.
13- Магадлал өндөртэй 13 төрөл байдаг.
16,18- Хамгийн хортойд 16,18-р төрлийн вирус орно.
54- Умайн хүзүүний хорт хавдрын 54%-ийг 16-р төрлийн вирус үүсгэдэг.
11-26- HPV-ийн вакцинд 11-26 насны бүх эмэгтэйчүүдийг хамруулах ёстой.
20-24- Энэ насны эмэгтэйчүүдийн 45% нь HPV-н халдвар авсан байдаг.


Friday, April 8, 2011

Эрүүл Мэндийн зөвлөгөө

Та болон таны ойр дотны хүнд эрүүл мэндийн ямар нэгэн зөвлөгөө хэрэгтэй бол та надад хандаж болно. Би танд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө тал дээр туслахад бэлэн байна.