Showing posts with label өвчин. Show all posts
Showing posts with label өвчин. Show all posts

Tuesday, June 4, 2013

Гар, хөл, амны өвчин


Тодорхойлолт
Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин.
Гар, хөл, амны өвчний түүхээс
o   1957 он Анх Шинэ Зеландад тодорхойлсон
o   1958 он Коксаки вирус ялгасан
o   1959 он Гар, хөл, амны өвчин, голдууКокс A16
o   1969 он АНУ-д энтеровирус 71-ийг тодорхойлсон
o   Энтеровирус71, КоксA 16: Гар, хөл, амны өвчний үндсэн шалтгаан, ээлжилдэг
o   1970-аад оноос өмнө цөөн тооны тохиолдлууд,
o   1980-аад оноос АНУ, Бразил, Европд томоохон дэгдэлтүүд гарсан
o   1975 онд Болгарт дэгдэлт гарсан: 750 тохиолдол, 149 саажилт, 44 нас баралт, Унгарын дэгдэлт Дэлхий даяар тархсан.
Үүсгэгч
o   Коксаки А16, энтеровирүс 71
o   70° спирт, 5% лизол, хлороформ, эфирт тэсвэртэй.
o   Кварц, формальдегид, хлор агуулсан нэгдэлд тэсвэргүй.
o   50°С дээш хэмд идэвхгүйждэг.
Халдварын эх уурхай
o   Эмнэлзүйн бүдэг балархай, цочмог хэлбэрээр өвчлөгсөд, вирус тээгчид.
Дамжих зам
o   Өтгөн-ам
o   Ахуй хавьтал
o   Агаар дусал
Халдвар дамжих хүчин зүйл
o   Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир, гар
Нууц үе
o   Ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног
Халдвартай үе
o   Өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр 7-н долоо хоногийн турш гадагш ялгарч болно.
Өртөмтгий бүлэг
o   Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг.
o   Нэг гэрийн хүүхдүүдийн дунд, ясли, цэцэрлэг, сургууль хүүхдийн байгууллагуудад голомтлон гардаг. 
o   Өвчлөл, хүндрэлийн 90 хувь нь 4 хүртэлх насанд тохиолддог.
Эпидемиологиэрсдэлт хүчин зүйлс
o   Энтеровирус: өндөр халдвартай
o   Хүүхэд, ялангуяа 4 хүртэл насныхан өндөр эрсдэлтэй
o   Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү эрсдэлтэй (харьцаа:1.5:1, Тайвань)
o   Өвчтэй хүүхдүүдийн ойрын хавьтал
o   Гэр бүл дотор болон ясли, цэцэрлэгт халдвар хамгийн их дамждаг
o   Гэр бүл дотор халдвар 2догчоор дамжих түвшин: 52%(нэг гэрийн хүүхдүүд 84%, үеэлүүд 83%, эцэг эх 41%, эмээ, өвөө 28%, нагац ах, эгч 26%) (Тайваньд хийсэн судалгаа, 94 гэр бүл, 433 гэр бүлийн гишүүд)
o   Гэр бүлийн хавьтлуудад шинж тэмдэг илрэх хувь өндөр байсан (94%:29%)  
Улиралчлал
o   Зун, намрын улиралд элбэг  тохиолдоно.
Эмнэлзүйн шинж тэмдэг
o   Халдвар авагсдын 50-80% шинж тэмдэг илрэхгүй
o   Ихэвчлэн 5-7 хоногийн дотор аяндаа эдгэрдэг, эмчилгээ хийгээгүй байхад ч
o   Клиник шинж тэмдэг илэрсэн нийт тохиолдлын >95% хөнгөн
o   Нийт тохиолдлын >90% нь≤ 4нас,>80% нь ≤ 2нас(Тайвань)
o   Хүнд тохиолдлын 93% нь≤ 4нас; 73% нь ≤2нас. Дундаж нас2.2(3сар-14нас) (Тайвань, 1548 тохиолдол,1990-2005)
o   Хүнд тохиолдол: 405/129,105 (Тайвань,1998)
o   Нас баралт: 78/129,105 (Тайвань 1998)
-      Хөнгөн хэлбэр
o   Өвчтний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай тууралт гарах, бага зэрэг толгой өвдөх.
-      Дунд хэлбэр
o   Өвчтний гар, хөл, ам, өгзөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарсан, амны тууралт шархалсан, толгой өвдсөн, бөөлжсөн, 38 хэмээс дээш нэг хоног, түүнээс дээш халуурсан.
-      Хүнд хэлбэр
o   Өвчтний гар, хөл, ам, өгзөг, биеэр өвөрмөц цэврүүт тууралттай
o   Амны тууралт шархалсан
o   Бөөлжсөн
o   38 хэмээс дээш халуурсан
o   Толгой өвдөж, хүзүүний хөшинг илэрсэн
o   Даралт буурсан, зүрхний хэм алдагдсан,
o   Зүрхний цохилт олширсон,
o   Амьсгал олширон, цустай хөөсөрхөг цэр гарсан,
o   Цочромтгой, унтаа, нойрмог болсон, гар, хөл бага зэрэг саажсан зэрэг болно.
Хүндрэл
o   Уушигны хаван/цус алдалт
o   Энцефалит
o   Асептик менингит
o   Цочмог сул саажилт
o   Миокардит
Эмчилгээ
o   Гар, хөл, амны өвчний үед өвөрмөц эмчилгээ байхгүй.
o   Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
-      Хөнгөн хэлбэрийн үед
o   Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй
o   Хүүхдийг гэрт нь 14 хоног өрхийн эмчийн хяналтад тусгаарлана.
o   Илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүн,  аминдэм, аньс, чацарганы шүүс зэргийг хэрэглэнэ.
-      Дунд хэлбэрийн үед
o   Өвчтний биеийн байдлыг дунд гэж үнэлбэл эмнэлэгт хэвтүүлэн шинж тэмдэгийн болон хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийнэ.
-      Хүнд хэлбэрийн үед
o   Өвчтнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн
o   Уушигны хаван/цус алдалт,
o   Энцефалит,
o   Асептик менингит,
o   Миокардит зэрэг хүндрэлийг  “Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн удирдамж”-ын дагуу эмчилнэ.
Бүртгэх, мэдээлэх
o   Гар, хөл, амны өвчнийг анх сэжиглэсэн, оношлосон өрхийн эмч, нийслэлийн эрүүл мэндийн газарт,
o   Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 11-454921 тоот утсанд яаралтай мэдээлнэ.

ХӨВЧ ТАСЛАХ БУЮУ ХОЗЛОХ

Тээрхийн буюу эр бэлэг эрхтний толгойн арьсыг огтлохыг анагаах ухаанд циркумциз гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбар олон мянган жилийн настай гэж үздэг ч ерөнхийд нь тээрхийн арьсыг бүхлээр нь ба хэсэгчлэн огтлох гэж хуваадаг. Манайхан хөвч таслах гэж ярьдаг.
Ерөнхий
Лалын шашинтнууд, иудейчүүд нь энэ мэс ажилбарыг шашны үндэслэлээр эрт дээр үеэс хийсээр ирсэн байдаг. Харин орчин үед эцэг, эхчүүд нь шашин, эрүүл мэнд зэрэг янз бүрийн үндэслэлээр эрэгтэй хүүхдийнхээ тээрхийн арьсыг огтлуулах мэс заслыг хийлгэх болсон. Зарим мэдээнээс үзвэл өнөөдөр АНУ-д шинээр төрсөн эрэгтэй хүүхдүүдийн 50 хүртэлх хувьд нь энэ мэс ажилбарыг хийдэг байна.
Гэвч тээрхийн арьсыг огтлох нь нэгэн төрлийн мэс ажилбар болохоор хүний өөрийнх нь зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай. Иймд балчир насны хүүхдэд ийм хагалгаа хийх нь ёс зүйд нийцэхгүй гэж шүүмжлэх нь ч бий.
Шалтгаан
Анагаах ухааны үүднээс хүүхдэд ийм мэс ажилбар хийхэд хүргэдэг гол шалтгаан нь фимоз буюу тээрхийн арьсны нарийсал юм. Фимозын үед тээрхийн арьс нарийссан, бэлэг эрхтний толгой ил гарах боломжгүй болсон айдаг. Үүний улмаас бэлэг эрхтэний толгойн орчимд бэлгийн өнгөр ихээр хуримтлагдан үрэвсэл үүсгэх аюултай байдаг.
Насанд хүрэгчдэд мөн л фимозын үед болон үрийн шингэн хэт хурдан гадагшлах шинжийн үед хийдэг. Тээрхийн арьсыг огтолсны дараа бэлэг эрхтний мэдрэмтгий байдал нь буурснаар хурьцал илүү удан үргэлжилж, үрийн шингэн хэт хурдан гадагшлахаас ангижрах боломжтой.
Орчин үед тээрхийн арьс огтлохыг хагалгааг мэдээ алдуулалттай хийдэг болсон. 12-14 насны хүүхдүүдэд ерөнхий мэдээ алдуулалтын дор хийдэг болсон насанд хүрэгчдэд хэсэгчилсэн мэдээ алдуулалттайгаар хийж болдог.
Тээрхийн арьс огтлохын давуу тал
Тээрхийн арьс огтлохыг хүүхдийн эрүүл мэндэд зарим талаар тустай гэж үздэг. Тухайлбал:
  • Хүүхдийн бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, давсагны үрэвсэл зэрэг шээсний замаар халдварладаг өвчин тусах эрсдэл нь 10 дахин багасдаг гэж үздэг.
  • Тээрхийн арьсыг огтолсноор БЗХӨ өвдөх эрсдэл эрс багасдаг гэж үздэг.
  • Эрэгтэй хүүхдэд нярайд нь тээрхийн арьсыг огтлох мэс ажилбал хийвэл бэлиг эрхтэний өмөн үүсэх эрсдэл нэлээд багасдаг
  • Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгийн шалтгаан болдог 16 ба 18 төрлийн папиломын вирусын халдварыг циркумциз хийлгэсэн буюу хөвчөө хөндүүлсэн эрчүүдээс авах магадлал бага. Эрчүүд нь толгой дараалан тээрхийн арьсаа огтлуулсан байдаг лалын шашинтан, иудейчүүдийн эмэгтэйчүүдийн дотор умайн хүзүүний хорт хавдар тун ховор тохиолддог нь үүний нэг жишээ аж.
  • Бэлгийн өнгөр үүсэх нь багасдаг болохоор бэлиг эрхтэний ариун цэвэр сайжирдаг.
Тээрхийн арьс огтлохын дутагдалтай тал
Элдэв хүндрэл ховор тохиолдох нь тун ховор. Гол төлөв мэс засалчийн чанаргүй ажлаас үүдэлтэй хүндрэл тохиолддог.
  • Мэс ажилбарын үрэвсэлт хүндрэл. Бүсэлхийнээс доош байрладаг болохоор шарх идээлэх эрсдэл ихэсдэг.
  • Хэт лав авах үед тээрхийн арьсыг хэт хүчтэй шахаж татсанаар бэлиг эртэн гэмтэх.
Ажилбар
Шашин, анагаах гэх мэтийн шалтгаанаар тээрхийн арьсаа огтлуулахаар шийдсэн бол эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн мэс заслын эмчид хандах хэрэгтэй.