Энэ эм нь өвчин намдаах ба халуун бууруулах үйлчилгээтэй. Толгой өвдөх сарын тэмдгийн үед ууц нуруугаар хөших зэрэг зөөлөн өвдөлтийг дарахын тулд хэрэглэдэг элбэг олдоцтой, харьцангуй хямд эм юм.
Жирэмсэн эмэгтэйчүүд ба хөхүүл эхчүүд хүүхдэд хэрэглэхэд хор аюулгүй боловч өндөр тунгаар их хэрэглэвэл элэг хордуулж хордлогод гепатит үүсдэг болох нь тогтоогдсон. Мөн архи ууж буй үед болон архинаас шартсан үед хэрэглэж болохгүй. Элэг ба бөөрний архаг эмгэгтэй хүнд энэ эмийг хэрэглэхийг хориглодог.
Өөр өөр худалдааны нэрээр худалдаалагдаж байдаг олон нэрийн парацетамолыг таньж мэдэхгүй улмаас давхцуулан хэрэглэж эмийн хордлогод орох тохиолдол гардаг.
Тухайлбал: Манай оронд парацетамол 20 гаруй өөр нэршлээр худалдаалагдаж байгаагийн заримыг нь дор жагсаан бичлээ. Үүнд: минигрипп, миксагрипп, миксафлу, терафлу, тиленол, алкафен насал, снип, цитрамон-П, фервекс, филко-пара, цефекен-Д, далерон, ринколд, седалгин-нео, эффералгин коулд, колдакмин, саридон гэх мэт байна.
Та эдгээр бүх нэрийг тогтоох боломжгүй, тэгэх хэрэг ч үгүй бөгөөд санамсаргүйгээр давхардуулан худалдан авч хэрэглэхгүй тулд эмийн хайрцаг дээр байдаг олон улсын нэршлийг уншаад сурчихад л хангалттай.
Friday, March 23, 2012
Thursday, March 22, 2012
Хеликобактери гэж юу вэ?
Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.
1980-аад он хүртэл зөвхөн нянг устгах бэлдмэл хэрэглэж байсан бөгөөд эмчилгээний үр дүн дөнгөж 14%-д л хүрдэг байжээ. Харин 20-иод жилийн судалгааны үр дүнд Хеликобактерийн эсрэг 3 эмийн бэлдмэлийг хавсруулан хэрэглэх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй эмчилгээ болно гэж үзжээ. Энэ 3-сан эмчилгээнд Хеликобактерийг устгах эм буюу кларитромицин, азитромицин, рокситромицин зэрэг антибиотикууд, түүний үйлдлийг дэмжиж, салстыг хамгаалдаг шүүрлийн эсрэг омепразол зэрэг бэлдмэл ордог.
Гараа сайтар угааж, хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх, түүхий ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ус хэрэглэхгүй байх нь Хеликобактериас хамгаалах хамгийн энгийн арга болно.
Ходоод гэдэсний өвчнөөс гадна Хеликобактериар үүсгэгддэг хэд хэдэн өвчин байдаг. Тухайлбал: улаан батга, нүүрээр тууралт гарах, хамрийн дайвар хөндий, шүд орчмын эдийн үрэвсэлт өвчнүүдийн үед хеликобактерийг устгах эмчилгээ үр дүнтэй байдаг. Хеликобактери пилори нянг дэлхийн 3 хүн тутмын 1 нь тээж явдаг. Та тэр 1/3 нь мөн үгүй юу гэдгээ урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлоорой.
Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна. Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салт бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.
Ингэж ходоодны хамгаалах бүрхүүл гэмтсэнээр үрэвсэл, шарх цаашилбал хавдар үүсдэг. Хеликобактери пилорийн хор уршиг нь хеликобактери хоол боловсруулах замаар халдварлан орж ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэдэгт оршино. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны 70% нь хеликобактерийн шалтгаантай байдаг. Өндөр хөгжилтэй Америкт ойролцоогоор 25 сая хүн ходоод гэдэсний шархлаа өвчинтэй гэнэ. Жил бүр 500,000-850,000 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1 сая гаруй хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Хеликобактери пилорийн халдвартай 3 хүн тутмын 1 нь ходоодны хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. Ийм учраас хамгийн өндөр тархалттай гэдгээрээ 2-р байранд ходоодны хорт хавдар орж дэлхийн хүн амд зонхилон тохиолдож байна. Ходоодны хортой хавдрын 70-90% нь Хеликобактери пилоритой хавсарсан байдаг.
Ходоодны шархлаа болон үрэвсэлтэй хүмүүс Хеликобактерийн шинжилгээ хийлгэж нян илэрвэл эмчүүлэх шаардлагатай.Хеликобактерийг оношлох олон арга байдаг. Цуснаас түүний эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлэх, ходоод гэдэс дурандан шинжилгээ авах, амьсгалын сорилоор илрүүлэх аргуудыг хэрэглэж байна.Хеликобактерийн ялгаруулдаг уреаза гэдэг фермент нянг үхжүүлэх эмчилгээнд түүнийг тэсвэртэй болгоход гол нөлөөтэй. Энэ талст үүсэгэн хүчиллэг орчинд ихэнх үүсгэгчийн эсрэг эмийн идэвхи 10 дахин буурдаг байна. Ийм учраас Хеликобактерийн эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан удаан хугацаагаар хэрэглэхийг заасан байдаг.1980-аад он хүртэл зөвхөн нянг устгах бэлдмэл хэрэглэж байсан бөгөөд эмчилгээний үр дүн дөнгөж 14%-д л хүрдэг байжээ. Харин 20-иод жилийн судалгааны үр дүнд Хеликобактерийн эсрэг 3 эмийн бэлдмэлийг хавсруулан хэрэглэх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй эмчилгээ болно гэж үзжээ. Энэ 3-сан эмчилгээнд Хеликобактерийг устгах эм буюу кларитромицин, азитромицин, рокситромицин зэрэг антибиотикууд, түүний үйлдлийг дэмжиж, салстыг хамгаалдаг шүүрлийн эсрэг омепразол зэрэг бэлдмэл ордог.
Гараа сайтар угааж, хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх, түүхий ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ус хэрэглэхгүй байх нь Хеликобактериас хамгаалах хамгийн энгийн арга болно.
Ходоод гэдэсний өвчнөөс гадна Хеликобактериар үүсгэгддэг хэд хэдэн өвчин байдаг. Тухайлбал: улаан батга, нүүрээр тууралт гарах, хамрийн дайвар хөндий, шүд орчмын эдийн үрэвсэлт өвчнүүдийн үед хеликобактерийг устгах эмчилгээ үр дүнтэй байдаг. Хеликобактери пилори нянг дэлхийн 3 хүн тутмын 1 нь тээж явдаг. Та тэр 1/3 нь мөн үгүй юу гэдгээ урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлоорой.
Monday, March 19, 2012
Жирэмсний хяналт, үзлэг, шинжилгээ
Жирэмсний хяналт, үзлэг шинжилгээ
Жирэмсэн байх хугацаандаа та харъяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн кабинетэд юмуу, өрхийн эмчийн хяналтанд байх ёстой. Эмчийн байнгын хяналтанд байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж, жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм. Хэрэв жирэмсэн бол жирэмсний эхний 3 сарын дотор жирэмсний хяналтанд орох нь чухал.
Жирэмсний хяналтанд эрт орсноор :
· Эмч таны жирэмсний хугацаа болон амаржих, амралтаа авах хугацааг зөв тогтоож өгнө.
· Танд болон нөхөрт тань эсвэл найз залууд чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөнд бэлтгэх талаар зөвлөгөө өгнө.
· Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна.
· Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана.
Ямар шинжилгээ өгөх вэ?
Эмнэлэгт таны өндөр, жин, цусны даралт, биеийн ерөнхий байдлыг үзэж, цус, шээсний ерөнхий шинжилгээ, судасны цус, үрээний наац буюу мозокын шинжилгээ авна.
- Анхны үзлэгээр таны биеийн жинг хэмжинэ. Цаашид тогтмол хэмжиж, ургийн өсөлтийг тодорхойлно. Мөн таны өндрийг хэмжинэ. Ийнхүү таны өндөр болон жинг хэмжин тогтоосны үндсэн дээр төрөлтийн байдалд үнэлгээ өгөх боломжтой. Жирэмсний хугацаанд биеийн жин 10 кг орчим буюу 7 хоног тутам 300-500 гр нэмэгддэг. Харин жирэмний сүүлийн 3 сард таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь та болон таны хүүхдэд ноцтой аюул учруулахгүй.
- Шээсний шинжилгээгээр сахарыг хэмжсэнээр чихрийн шижин өвчинг эрт илрүүлэх ач холбогдолтой ба хэрэв танд чихрийн шижин өвчин илэрвэл та дотрын эмчийн хяналтанд давхар байх хэрэгтэй. Уураг тодорхойлсноор бөөрний үйл ажиллагааг үнэлнэ.
- Цусны шинжилгээгээр цус багадалт байгаа эсэх, үрэвсэл, элэг бөөрний үйл ажиллагаа, ДОХ-ийн шинжилгээ болон бусад үзүүлэлтүүдийг хянаж үздэг.
- Мөн жирэмсэн болон төрөх үед цус сэлбэх тохиолдол гарч болзошгүй тул цусны бүлгийг тодорхойлдог. Шаардлагтай бол эхийн резус сөрөг байгаа эсэхийг үзнэ. Цусны шинжилгээнд ямар ямар үзүүлэлтүүдийг үзэхийг тухайн хүний биеийн байдлаас хамаарч хийнэ.
- Үтрээний наац буюу мозокоор үтрээний үрэвсэл, БЗХӨ-ийг илрүүлнэ.
- Дотуур болон гадуур үзлэгээр жирэмсний хугацаа, ургийн байрлалыг тодорхойлно.
- Флюрография буюу цээжний рентген зургаар уушигний эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжтой.
- Эхогоор ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгаа эсэх, гаж хөгжил байгаа эсэх болон ургийн ус, ихэс, хүйн байдалд үнэлгээ өгнө. Мөн дотор эрхтнүүдийн байдалд үнэлгээ өгнө.
- Шүд, нүд, чих хамар хоолой, дотор, мэс засал, халдварт гээд бусад нарийн мэргэжлийн эмчид мөн үзүүлдэг.
- Та өөрөө, таны гэр бүл, ойр дотныхон жирэмслэхэд эрсдэлтэй байдлууд, жирэмсний хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байвал жирэмсний, төрөх болон төрсний дараах үеийн хүндрэлээс сэргийлж чадна. Та эмчийн байнгын хяналтанд байж, жирэмсний, болон төрсний дараах үед үүсч болох хүндрэлүүдээс сэргийлж чадна.
Хэрвээ ТА:
- - 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай,
- - 5-аас дээш удаа төрсөн,
- - бага хүүхэд чинь 2 нас хүрээгүй,
- - эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй (зүрх судас, бөөрний эмгэгууд, цусны даралт ихсэх гэх мэт )
- - өмнөх жирэмслэлт, төрөх, төрсний дараах үед хүндэрч байсан,
- - хоол тэжээлийн дутагдалтай байвал, зулбаж байсан,
- - олон удаа ур хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үед хүндрэх,
- - амьгүй эсвэл бага жинтэй, сул дорой хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй байна.
Жирэмсэн үед доорх шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай:
Эдгээр шинжүүд нь таны олоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг илэрхийлнэ. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь насанд ч хүрч болзошгүйг анхаар.
- - Үтрээнээс цусархаг ялгадас гарах эсвэл цус гарах
- - Хэвлийгээр базалж өвдөх, гэнэт хүчтэй өвдөх
- - Гэнэт толгой эргэх, дотор муухайрах
- - Хүйтэн хөлс гарч, нүд харанхуйлах
Subscribe to:
Posts (Atom)