Saturday, December 24, 2011

Чихрийн шижин өвчний тархвар зүйн мэдээлэл. Part 2

 

Тархвар зүйн мэдээлэл

Дэлхийн хэмжээнд 2010 онд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 285 саяд хүрнэ хэмээн тооцоолсон ба эдгээрийн талаас илүү хувь нь 20-60 насныханд тохиолдох магадлалтай байна. Чихрийн шижингийн нийт тохиолдолын 90 хувийг чихрийн шижин хэвшинж 2 эзэлдэг. Чихрийн шижин хэвшинж 2 бүхий хүмүүст зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2-4 дахин, нас баралт 2-3 дахин нэмэгддэг байна. Чихрийн шижингийн урьдал байдал (предиабет) болон Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст ч зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.
1950 онд Монгол улсад чихрийн шижинтэй өвчтөн бүртгэгдээгүй байсан бол нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хотжилттой холбоотойгоор 1990 оноос чихрийн шижин хэвшинж 2-ын тархалт хурдацтайгаар нэмэгдэж байна. Глюкозын өөрчлөлт ба түүний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг анхны үндэсний хэмжээнд судалсан Ж.Сувд нарын 1999 оны судалгаанд Улаанбаатар хот, 4 аймгийн 35-с дээш насны 2996 хүмүүсийг хамруулсан ба чихрийн шижингийн тархалт 3.1%, глюкоз тэсвэржилт алдагдал 9.2% байсан.
Сүүлийн жилүүдэд амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотойгоор Монголчуудын дунд халдварын бус өвчний (ХБӨ)  тархалт нэмэгдэж байна. 2005 онд хийгдсэн ХБӨ-ий тархалтыг тогтоох шаталсан судалгаагаар чихрийн шижин 8.2%, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 12.2%, БСХШ 20.1%  тус тус илэрсэн. 2009 онд хийгдсэн ХБӨ-ний хоёр дахь удаагийн үндэсний судалгаагаар чихрийн шижин 6,5%, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 9,5% байна. Дээрх судалгаануудаас үзэхэд Монгол улсад 60000-80000 хүн чихрийн шижингээр өвчилсөн байх магадлалтай боловч албан ёсны дүн бүртгэлийн мэдээгээр, 2009 оны байдлаар 7000 орчим хүн чихрийн шижинтэй болох нь лабораторийн шинжилгээгээр нотлогдож, мэргэжлийн эмчийн хяналтад эмчлэгдэж байна. Өөрөөр хэлбэл чихрийн шижингийн дөнгөж 10 гаруй хувийг эрт илрүүлж байнаИймд  чихрийн шижинг эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байна


Wednesday, December 21, 2011

Чихрийн шижин өвчний тойм Part 1

ТОЙМ
  •          Дэлхийн хэмжээнд 2010 онд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 285 саяд хүрнэ хэмээн тооцоолсон ба чихрийн шижингийн нийт тохиолдлын 90 хувийг чихрийн шижин хэвшинж 2 эзэлдэг. 2009 онд Монгол улсад хийгдсэн Халдварын бус өвчний (ХБӨ) хоёрдох удаагийн үндэсний хэмжээний судалгаагаар чихрийн шижин 6,5%, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 9,5% байна.
  •          Биеийн жингийн илүүдэл ба таргалалт, хөдөлгөөний хомсдол нь чихрийн шижин хэвшинж 2-ын өөрчилж болох гол эрсдэлт хүчин зүйлс юм. Хэвийн биеийн жинтэй (БЖИ < 25 kг/мІ) хүмүүстэй харьцуулахад таргалалттай (БЖИ > 30 kг/мІ) хүмүүст чихрийн шижин хэвшинж 2-оор өвчлөх эрсдэл 10-20 дахин их байдаг.
  •          Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2-4 дахин, нас баралт 2-3 дахин нэмэгддэг байна. Чихрийн шижингийн урьдал байдал (предиабет) болон Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст ч зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.
  •        Зохисгүй хооллолтыг өөрчлөх, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх замаар амьдралын хэв маягийг өөрчилснөөр Глюкозын ачаалалт сорилд өөрчлөлттэй буюу ЧШ-гийн урьдал байдалтай хүмүүсийг чихрийн шижингээс сэргийлэх боломжтой гэж үзэж байна.
  •          Чихрийн шижингийн эрт илрүүлэлтийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага буюу өрх, сумын эмнэлэг жил бүр тухайн харъяа нутгийн 35-с дээш насны хүн амд хийх ба чихрийн шижингийн эрсдлийн шалгуураар үнэлж, эрсдэлтэй хүмүүсийг лаборатори шинжилгээнд хамруулна.
  •      Чихрийн шижинтэй өвчтөнг үнэлэхдээ асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээний аргуудыг ашиглана.
  •          ЧШ-тэй өвчтөнд сургалт, хоол, хөдөлгөөн, эмийн ба инсулин гэсэн 5 бүрдэл эмчилгээг хийдэг ба эдгээрээс хоол, хөдөлгөөний дэглэм баримтлан, зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь өвчтөний эмчилгээний суурь буюу амин чухал хэсэг юм.
  •          Чихрийншижинтэйөвчтөнийсургалтньөөрийнхяналтыгамжилттайхэрэгжүүлэх, чихрийншижингүрдүнтэйхянахадчухалачхолбогдолтой. Чихрийншижингийнсургалтньтухайнөвчтөнийонцлогттохирсонбайхшаардлагатай.    
  •          Чихрийн шижин хэвшинж 2-ын эмчилгээний чухал, салшгүй нэг хэсэг нь хоол эмчилгээ юм. Хооллолтын зохистой дэглэм баримталснаар артерийн гипертензи, цусны өөх тосны харьцаа алдагдах, таргалалт болон зүрх судасны хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой.
  •          Глюкоз бууруулах эмүүд нь инсулиний рецепторын мэдрэг чанарыг сайжруулж, инсулиний шүүрэл ялгаралтанд нөлөөлдөг.
  •      Сульфанилмочевин болон меглитинидийн бүлгийн эмүүд нь инсулин ялгаралтыг сэдээх, харин тиазолидинойд болон бигуанидын бүлгийн эмүүд нь инсулиний рецепторын мэдрэг чанарыг нэмэгдүүлэх үйлдэлтэй. Альфаглюкозидазын хориглогчид нь нүүрс усны шимэгдэлтийг бууруулах, ДПП-4 ферментийг хориглогч нь нарийн гэдэснээс ялгарах инкретин дааврыг нэмэгдүүлэх замаар цусны глюкозыг бууруулдаг.
  •          Гипогликеми нь чихрийн шижин хэвшинж 2-ын эмчилгээний явцад, ялангуяа ахимаг настай, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, хүнд хэлбэрийн судасны хүндрэлтэй өвчтөнд тохиолдож болох аюултай хүндрэл юм.
  •         Чихрийн шижин хэвшинж 2-ын архаг хүндрэлүүдийн үед судас болон мэдрэл гэмтдэг. ЧШ-гийн жижиг судасны хүндрэлүүд (ретинопати, нейропати, нефропати) элбэг тохиолддог. Гэвч ЧШ-гийн нас баралтын 60-80% нь том судасны хүндрэлийн шалтгаант байдаг. Үүнд зүрхний шигдээс, тархинд цус харвах, хөлийн шарх, үхжил ордог.
  •          Чихрийн шижин нь архаг явцтай, амьдралынхаа туршид өөрөө өөртөө байнга анхаарал хяналт тавих шаардлагатай өвчин юм. Эмчөвчтөний хамтын хөдөлмөрийн үр дүнд л чихрийн шижинг байнгын ээнэгшилд байлгаж чадна. Цусны глюкозын өөрийн хяналтаар цусны глюкозыг тогтмол тодорхойлж, тэмдэглэл хөтлөнө.
  •          Эмчийн хяналтанд орж, цусны глюкозын өөрийн хяналтыг тогтмол хийж гүйцэтгэснээр эмчилгээний үр дүнг тооцох, ЧШ-гийн хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой. HbA1c түвшинг 1% бууруулахад чихрийн шижинтэй холбоотой нас баралтыг 21%, бөөр, нүдний хүндрэлийг 37%, зүрх судасны хүндрэлийг 14%-иар тус тус бууруулна.